Café DROPTOP Монголд нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

Café DROPTOP Монголд нээлтээ хийлээ

Орчин үеийн их хотын амьдралын хэмнэлийг амтат кофе, шинэхэн дессерт, түүнийг таашаан хүртэх тав тухтай орчингүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Харин эрхэм танд энэ бүхнийг цогцоор нь мэдрүүлэхээр олон улсын сүлжээ кофе шоп дэргэд тань ирлээ.

Дэлхийн кофены хэрэглээнд тренд үүсгэн, гайхам амт, стандарт үйлчилгээ болон илүү тав тухтай орчныг цогцлоосон Café DROPTOP Монголд нээлтээ хийж, шинэхэн салбартаа өнгөрсөн бямба гарагт үйлчлүүлэгчдээ хүлээн авчээ.

Нэрийнх нь түүхийг сонирхон сөхвөөс, эртний өрнө, дорныг холбосон алдарт Торгоны замын дагуух уулын оргилд орших DROPTOP хэмээх газарт хол замыг туулж, тухайн оргилд хүрсэн нүүдэлчид, худалдаачид ядарч туйлдсан бие болон сэтгэлийн алжаалаа тайлан аяга кофе ууж хүчээ сэлбэдэг байв. Энэхүү оргилын орчин нь тухайн цаг үедээ ая тух, аз жаргалын баян бүрд мэт сэтгэгдлийг төрүүлдэг байжээ.

Тус кофе шопыг дээрх түүхээс улбаалан Café DROPTOP хэмээн нэрлэсэн бөгөөд өдгөө “кофенд дурлагсдын баян бүрд” гэж тодорхойлохуйц хамар цоргих шинэхэн кофены үнэр, амтат дессертүүд, халуун дулаан, тухлаг, найрсаг орчин таныг угтан авах аж.

Монголчууд бид кофетой танилцаж байсан үе хэдийн ард хоцорч, хэрэглэгчдийн мэдлэг, шаардлага өндөрссөнөөр манай улсын кофены зах зээлийн хөгжил шинэ шатанд орж, илүү олон төрлийн амт, чанар, үйлчилгээг эрэлхийлэх болсон нь Café DROPTOP бидэнд ойртохын эхлэл болсон байна.

Мэргэшсэн баристагийн урлан болох тус кофе шоп нь кофены соёл, уламжлал, технологиор тэргүүлэгч Итали улсаас түүхий эдээ авчран, эх орондоо хуурч үйлдвэрлэсэн төгс амттай шинэхэн кофег санал болгодгоороо олон орны хэрэглэгчдийн талархлыг хүлээж, өндөр мэдрэмжтэй кофе хэрэглэгчдийн ТОП сонголт байдгаараа алдаршсан.

DROPTOP нь кофендоо Specialty буюу хамгийн өндөр зэрэглэлийн Арабика сортын Колумб, Гватемал, Этиоп, Бразил, Перу үрийн борголыг ашигладаг тул амт болон чанарын хувьд онцгой.

Мөн улирал бүр шинэчлэгдэх цэс, салбар бүрийн онцлог интерьер бүхий орчин, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ зэрэг зөвхөн Café DROPTOP-оос мэдэрч болох тав тухтай ТОП ертөнц таныг хүлээж байна.

Нээлтийн эхний сард төрөл бүрийн урамшууллаар дүүрэн гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байгаа тул кофенд дуртай нийслэлчүүд та бүхэн “Home Plaza 2”-н баруун урд байрлах Форум центрт байршиж буй Café DROPTOP-ын анхны салбараар үйлчлүүлж, ая тухтай, шинэлэг орчинд амт, чанарыг мэдрээрэй.

Café DROPTOP кофе шопын сүлжээг дотоодын хүнс, сүлжээ хоолны газрын салбарт 20 гаруй жилийн туршлагатай хамт олон Мастер Франчайз эрхтэй оруулж ирсэн ба хүссэн хэн бүхэн франчайз эрх авч, өөрийн Café DROPTOP кофе шоптой болох боломжтой юм байна.

https://www.facebook.com/CafeDroptopMN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж