Япон АНУ-ын пуужингийн системийг авахаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

Япон АНУ-ын пуужингийн системийг авахаас татгалзлаа

Япон АНУ-ын пуужингийн системийг авахаас татгалзлаа

Хойд Солонгосын аюулаас хамгаалах зорилгоор АНУ-аас пуужингийн хоёр системийг авч, нутагтаа байршуулахаар төлөвлөж байснаа цуцалсныг Японы Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ. Японы Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн мэдээлснээр “Aegis Ashore” системийг авахаар төлөвлөж байсан ч техник технологийн дахин загварчлал бодит хамгаалалт болохгүй гэдгийг мэдсэн аж. Энэ нөхцөлд пуужингийн системийг худалдан авах нь илүү үнэтэй тусах гэнэ.

Японы Засгийн газар 2017 онд “Aegis” тоноглолтой сөнөөгчийг тэнгист, “Patriot” пуужинг газарт хамгаалалтын зорилгоор АНУ-аас худалдан авахаар батлан хамгаалахын зардалд тусгажээ. “Aegis Ashore” пуужингийн системийг нэгийг нь өмнөд хэсгийн Ямагучи, нөгөөг нь хойд хэсгийн Акита цэргийн баазад байршуулахаар төлөвлөсөн аж.

Тус хоёр пуужингийн системийг 30 жил ашиглах, засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хангахад 450 тэрбум иен буюу ойролцоогоор 4.1 тэрбум ам.долларын зардал гарах тооцоо гарснаар олон нийтийн эсэргүүцэлтэй тулжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж