УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор боллоо | News.MN

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Ингэхдээ түүний гэм бурууг шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны 10.00 цаг болгон хойшлуулав. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгчөөсөө татгалзсан юм байна. Иймээс шүүх өмгөөлөгчийг хэрэгтэйгээ танилцах боломжоор хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлууллаа гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа юм.

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хуралдаан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаад түр завсарлалаа. Учир нь шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч солигджээ. Уг шүүх хуралдаанаас түүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэх юм.

 

 

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал эхлээд байна. Түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган шүүж байгаа юм.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан, хуульч Ж.Бямбадорж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байрны гадна талбайд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон шүүхийн шийдвэртэй холбогдуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Мөн "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль бус шийдвэр. Ямар хууль зөрчсөн бэ гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан мэдэгдэлд тодорхой дурдсан тул дахин ярих нь илүүц биз. Шүүх байгууллагыг хууль бус шийдвэрээ даруй залруулахыг шаардаж байна.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Шүүх УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас торгох ялаас хэдэн арав дахин барьцаа шаардлаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаа  ирээгүй гэж үзсэн байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сурталчилгаагаа 20 гаруй хоногт багтаан хийх ёстой. Богино хугацаанд багтаан сурталчилгаагаа хийх шатанд нэр дэвшигчийг хууль зөрчин хорьсон нь хорлосон үйл ажиллагаа. Түүнийг нэн даруй суллахыг шаардаж байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулах ёстой. Шүүгчдийн энэхүү хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээс болж, Монгол Улс олон улсын хориг ирэх вий гэдэг болгоомжлол мөн төрж байна" хэмээн мэдэгдлээ.


Ж.Эрдэнэбатыг шүүх хурал эхлэх гэж байна

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт товлогдсон. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг оролцуулахаар Цагдан хорих ангиас нь авчраад байна.

Мөн шүүх хуралдаан болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн байрны гадна Сэлэнгэ аймгийн иргэд ирсэн байгаа бөгөөд түүнийг улс төрийн шийдвэрээр хууль зөрчин, хорьж буйг эсэргүүцэн жагсаж байна.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад хилийн хориг тавив

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч ирэх долдугаар сарын 1-н хүртэл хойшлууллаа. Шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон шинжээч нар ирээгүй тул улсын яллагч өмгөөлөгч нараас хүсэлт гаргасан байна. Мөн шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг ирэх долдугаар сарын 1-ний 10.00 цагт нээлттэй явуулахаар шийдвэрлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад энэ өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Тэрбээр шүүх хуралдаан товлогдсон цагт ирж, хуралдаа оролцож байсан нь барьцаа төлбөр төлөх шийдвэрээс хэлтрүүлсэн бололтой.

Түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ОХУ-ын эзэмшилд байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэхдээ эрх мэдлээ ашигласан хэмээн буруутгаж буй.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал эхэллээ

НЭМЭЛТ:

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нар оролцож байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж буй ч сурталчилгааны ажлаа зогсоон, энэхүү шүүх хуралд биечлэн оролцож байна.


Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болно

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн дэд сайд асан Б.Болор, төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутгаж, шалгах болсон.

Мөн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм. Шүүх хуралдаанаар түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэнэ. Учир нь зургадугаар сарын 12-нд шүүхээс түүнийг барьцааны төлбөр болох 10 тэрбум төгрөгийг заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр цагдан хорьсон юм. Харин шүүхээс гаргасан эл шийдвэр нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудыг тус бүр зөрчсөн гэж үзэж буй.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа юм. Гэхдээ лицензийг нь буцаан төрийн мэдэлд авсан байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-16 202.9.46.186

тор тумэн нудтэй гэж … Энэ баоигдаж хлригдож бгаа нохдуудээс хэд нь ард тумний толоо холсоо гартал зутгэж , юу бутээж огов? Унэхээр хийсэн бутээсэн зуйл байвал ард тумэндээ танилцуулж оорийгоо цайруулах зам нь нээлттэй л бна ш дээ. Нэг л гулдийсэн айсан царайтай хумуус бхийн.

Avatar

Зочин 2020-06-16 202.126.90.120

Zuitei hulgauch nart zohih yaliig onoo. Bymbadorj yu ve..

Avatar

зочин 2020-06-16 202.21.120.66

Энэ хэрэгт хамт шалгагдаж байгаа Да.Ганболд ирээгүй байна түүнийг хорихгүй юмуу

Avatar

зочин 2020-06-16 66.181.161.60

хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх нь байгалийн шалгарал,асуудал.энэ болоод бга асуудлууд бол гэмтэнийг гэсгээх тѳдий л юм.зүйн нь бүх хѳрѳнгийг нь хураавал сайн

Avatar

зочин 2020-06-16 202.9.46.186

тэрбумтангууд хоорондоо тэрсэлдэж бна.Ард бидэнд мэдэх юм бхгуй болсон ш дээ.Одоо дараагийн тэрбумтан болох арми оргон фронтоор давшин орж ирж бна. Бидний амьдрал урдын хэвээр тавьт , зуутын дэвсгэртээ тоолж эмхэлж аваад талхандаа явдаг амьдрал ургэлжилнэ. Цалинг таван сая болгоно гэсэн Энхбаярын намыг сонгоод л азаа уз оор сонголт алга

Avatar

Зочин 2020-06-16 172.58.140.141

Zuitei ene 2 erdenebat bol adgiin hulgaichuud Mongoliin daisnuud mon yun songoh albal taarna shorond hataa!

Avatar

Иргэн 2020-06-16 59.153.112.22

МУ-ын хуулийн заалтуудыг зөрчиж УИХ-д нэр дэвших үйл ажиллагаагаа явуулж байсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатыг баривчлан хориж хууль зөрчсөнийх нь төлөө баривчлан уг үйлдлийг гүйцэтгэсэн шүүгчдийг шоронд хоривол шударга ёсонд нийцнэ.. ТВ-ээр нийслэлийн захиргааны хэсгийн шүүгч гэсэн нэг этгээд ямарч хуулийн холбогдолгүй гэж донгос ч байсан. Монгол улс эртний хууль жураитай ард түмэн. Иргэний сонгох сонгогдох үндсэн хуулийн заалтыг ямар үндэслэлээр барьж хорьсоноо уг шүүгч ТВ-ээр мэдээлээч

Avatar

Жирийн 1 иргэн 2020-06-16 202.179.21.214

Монголын шүүх хуулиа мөрддөггүй, шүүгчийн үзэмжээр л асуудлыг шийддэг гэдгийг захын нэг шүүгч нь харууллаа. Ийм хөгийн шүүх гээч юмаар яахав. Дараагийн УИХ шүүхийг татан буулгаж хогийн сав руу шидэх нь зөв. Далдуур хичнээн иргэд хэлмэгдсэн бол?

Avatar

зочин 2020-06-16 66.181.161.123

Урьд нь шүүж байхгүй ацаа хийж байсан шүүх вэ ? . Яг ТӨРИЙН СОНГУУЛЬ тай зэрэгцээд л амьтан хүн баривчлаад л ажил хэрэгч царай гаргаж алцаганалдаад л байхын …МОНГОЛ ТӨРИЙН СОНГУУЛЬ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 1 ДҮГЭЭР АЖИЛ . ЭНЭ чухал ажлыг үймүүлэх эрх хэнд ч ,,,, БҮР ХЭНД Ч БАЙХГҮЙ …

Avatar

Сэлэнгэ 2020-06-16 202.9.46.129

Хүний гараар могой бариулж дандаа ард нь үлддэг адгийн шаарыг одоо нэг мөсөн дарж авах хэрэгтэй . ЖДҮ г жинхэнэ луйвар болгосон хүн бол энэ ж****а. Олон хүн шоронд орлоо. Алтны жинхэнэ хулгайч тендерийн эцэг . Энэ бүхний эцэст долоогч олонтой болсон. Хувхай хятад мэдүүлэг энэ тэрээ янзын өгч байгаа даа хэдэн халх залуу үрэгдэх болдоо

Avatar

иргэн 2020-06-16 202.21.98.178

шүүх дампуурсан, гэм зэмгүй хүмүүсийг сулал гэж бичээд байгаа иргэдийг ойлгохгүй байна. Яагаад хэний талд ороод ингэж бичээд байгаа юм. Хэн ч бай хууль зөрчисөн л бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Эрх мэдэл албан тушаалтан хүнд хууль үйлчилэхгүй шүүхийн үйл ажиллагаа буруу болдог юм уу. битгийн ингэж худлаа туйлширч бай. Гэм хийсэн л бол хариуцлагаа хэн ч бай хүлээх ёстой.

Avatar

Зочин 2020-06-16 192.82.72.37

Түй түй хамгийн муугаар бопдоходТусгай үүргийн онгоц унавал Энх-Амгалан, Сонгуулийн үеэр короновирус тархвал Сарангэрэл, Сонгуулийн дараа 7 сарын нэгэн болбол Нямдорж нар хариуцлага хүлээхүү? энэ засгийн газар байна уу? үгүй юу? Засгийн эрх хэний мэдэлд хариуцлагад байна.

Avatar

9876543210 2020-06-16 202.131.225.197

ХУУЛИЙН ӨМНӨ ИРГЭН БҮР ТЭГШ БАЙХ ЁСТОЙ. ИДСЭНИЙГ НЬ ШҮҮХ ТОГТООНО. ТЭРНЭЭС БЯМБАДОРЖ ТОГТООДОГГҮЙ

Avatar

Зочин 2020-06-16 192.82.72.37

Үндсэн хуулиар олгогдсон нийт сэлэнгэчүүдийн сонгох эрхийг ёстой нулимж байна. нэр дэвшигчид мандатыг нь өгсөн атлаа яагаад сонгуулийн сурталчилгааг нь хийлгэхгүй байна вэ? Эх бөригчид хуулиа дээдлэхгүй эн үлгэргүй байдлынн ард түмэн яаж хүлцэнгүй хүлээж авах юм бэ. Харин үүний оронд Миеэ-гийн фракц хэмээн хандаж Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу Засгийн газраа эмхлэн байгууллагүй Ерөнхий сайд, түүнийг шахаагүй УИХ дарга нарт л хариуцлага тооцох ёстой юм биш үү. Тусгай үүргийн онгоц унавал Энх-Амга

Avatar

Зочин 2020-06-16 192.82.69.128

ТЭР НЭГ БЭЭЖИН ХАВ БОМБОДОРЖ АРИЛААГҮЙ ЮМ УУ? ЖАН ЖАН ГЭЭД ЯВАХ ЮМ .

Avatar

Зочин 2020-06-16 150.129.140.216

Shuuh ch dampuurchee

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-16 66.181.167.53

ГЭМ БУРУУТАЙ БОЛ ШҮҮХ Л ХЭРЭГТЭЙ. БИД ТӨРТЭЙ ХУУЛЬТАЙ АРД ТҮМЭН

Avatar

irgen 2020-06-16 202.126.88.214

shouul bailgui

Avatar

зочин 2020-06-16 66.181.161.123

Нэр дэвшүүлсэн намынх нь дарга , дуу гарахгүй байхыг бодход тэр нөхөрийн хутгаж яваа ажил биз .

Avatar

Ganaa. 2020-06-16 89.131.18.220

Gem buruutai bol shvvh ni zuv bailgvi yaahav. Gehdee neg wm bnaa. Shudarga es togtoh gej bna geed huulia zurchvul gajuudal vvsne. Nom jurmynh ni daguu l shvv l dee

Avatar

Zochin 2020-06-16 122.201.24.39

Orkuud Seheetnuudee Ork geseeer baigaad orond ni Seheeten bolood gardag niigemtei bolchij

Avatar

Zochin 2020-06-16 122.201.24.39

Tegsnee Seheeten bolovsroltoinuudaaa dardag uursduusuu jijighen bailgah gej. Dandaa haltaruud zasagladaggm bollooo haha

Avatar

ЗОЧИН 2020-06-16 202.179.8.4

МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ, ЭРҮҮЛ УХААНГҮЙ, ҮХЭРҮҮД ЮМ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХОРИЖ БАЙГАА НЬ БУРУУ ГЭЖ ХУУЛЬЧИД ХЭЛСЭЭР БАЙХАД ҮНДСЭН ХУУЛЬ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХГҮЙ ОРКУУД ХӨӨРӨӨД БАЙХ ЮМ. ИЙМ ТЭНЭГ АРД ТҮМЭН ДАРЛУУЛЖ БАЙХАД ТААРНА. ТА НАРТ АРДЧИЛАЛ ГОЁДОНО.

Avatar

zochin 2020-06-16 66.181.176.165

ардчилал байхгүй булшлагдсан. 2020 сонгууль ухаалаг хандаарай даа бүр монголоосоо арчаад хаячив

Avatar

ө 2020-06-16 202.126.89.102

Та нарыг яагаад хорьж болдоггүй юм вэ. Хорих нь зөв

Avatar

Отто Ганьяр 2020-06-16 182.160.0.235

Үйл явдлын дарааллыг ингэж бичих нь уншихад төвөгтэй юм.

Avatar

Санаа зовж байна. 2020-06-16 202.21.108.230

2 төрлийн хууль зөрчсөн гэж байна. Ямар хэрэгт сэжиглэгдэх нь хамаагүй баривчилсан нь хууль зөрчсөн байна гээд байхад тас гүрийгээд сонгууль өнгөрөөхөөр шийдсэн. Улс төр бохир гэдэгч энэ арай дэндэж байна

Avatar

Гөлөгт 2020-06-16 139.5.216.61

Бямбадоржоо гөлөгөө жирийн ард түмнийг гөлөгөөр дуудчихаад өөрөө луйварчингуудын өмнө гөлөг болоод чи муу адаг үйлийн үрээ эдлэнэ ээ

Avatar

Зочин 2020-06-16 183.177.100.4

оркууд ямар ч учрыг нь мэдэхгүй байж л хүний мууд дурлаад орилолдоод унах юм. чи л юм үзэх байх

Avatar

Зочин 2020-06-16 183.177.100.4

худлаа байхөө. Өөрийгөө хэрэгт хийх гэж бга юм шиг яалаа гэж бүхэл бүтэн уулыг авах вэ

Avatar

Зочин 2020-06-16 66.181.176.176

Гавьяат жүжигчин Чимэдцэёэ гуайн 80 саяын байрыг400 гаруй саяар үнэлж 200 гауй саяыг бусдад өгөх хэлмэгдүүлсэг шийдвэрийг бүүр дээд шүүх дээр гаргасан гэдэг Одоо энэ хууль зөрчиж байгааг харахад манай шүүх үнэхээр болохоо байжээ Ийм шүүхээр хэргээ үнэнээр шийдвэрлүүлнэ гэдэг үнэхээр үгүй

Avatar

Зочин 2020-06-16 202.9.40.81

ИНГЭЭД МОНГОЛ УЛС “ШУДРАГА ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО”-НД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЛЭЭ !

Avatar

Зочин 2020-06-16 192.82.69.128

АЛЬ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ БАЯРТАЙ ГЭЭ БИЗДЭЭ ОДОО САЙН БАЙНА УУ ? БИШҮҮ БСДАА .

Avatar

Зочин 2020-06-16 202.131.240.170

GULUG BYAMBADORJ ODOO BOLIOO, ESGII HIIH GAZAR NOHOI HEREGGUI, LUIVARCHDIIG SHUUH HURALD GULUG BUR CH HEREGGUI!!!

Avatar

Зочин 2020-06-16 202.131.240.170

ENE BYAMBADORJ GEJ GULUG YUGAA HIIGEED GULUG TSARAILAAD YAVAAD BGAA YUM BE?! YOSTOI NEG GULUG TSARAITAI HUN SHUU…!

Avatar

Пано 2020-06-16 192.82.77.129

АН СОНГУУЛЬД ЯЛЖ БОЛОХГҮЙ . ТЭГВЭЛ ЭРГЭЭД МАНАН ДЭГЛЭМ ЧИНЬ ТОГТОХ ГЭЭД БАЙНА . АМАРЖАРГАЛ ЭЛБЭГДОРЖИЙН ХАМААТАН САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЖИНХЭНЭ БАРУУН ГАР . ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИА БУЦААГААД АЛДАНА ГЭСЭН ҮГ

Avatar

ЗОЧИН 2020-06-16 202.179.8.4

ЧАМ ШИГ МАНГАРУУД Л ЭНЭ УЛСЫГ ХҮРЭЛСҮХ, ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН БОЛОВСРОЛГҮЙ ОРКУУДТАЙ ХАМТ СҮЙРҮҮЛЖ БАЙНА. ҮНЭХЭЭР ЭРҮҮЛ УХААНГҮЙ ҮХЭР ЮМ

Avatar

TED PEEDGER BN,TED TOM BN 2020-06-16 103.229.122.31

luivarchid zugaallagand bgaa uim shig saihan haragdaj bn,ted tom bn,tuuztei bn,ted mongol orniig banktai ni ,baylagtai ni,gazar shorootoi ni,huulitai ni hudaldaad gartaa hichihsen bolohoor iim peedger bhaas yahav!!!

Avatar

Равдан 2020-06-16 64.119.27.240

Энэ бохир заваан хор найруулсан хүн нь бол Хөөрүү Хүрэлсүх юм.Хүрэлсүхээ чи яаж ч түгжилдээд удахгүй 6-р сарын 24-нд үнэнд гүйцэгдэж ялаа эдлэх болно.

Avatar

Зочин 2020-06-16 202.126.90.28

Нээрээ тм байх шүү.

Avatar

mongol 2020-06-16 103.229.122.31

goe goe unen odoo l bieleh ni,buruutai bol hediid ch horih heregtei,unen ooroo tsag hugatsaanii shalguur uchir songuuli hamaagui,sain bn

Avatar

Зочин 2020-06-16 183.177.100.4

чи шоронд орох өдөр ирнэ дээ. Хүний зовлон өөрийнх болдог юмаа

Avatar

Зочин 2020-06-16 82.165.251.80

ЭНЭ МУУ ГӨЛӨГ ХАМ ХЭРЭГТЭНЭЭ ӨМӨӨРӨӨД ҮХЛЭЭ ЮУ. ХАРЦЫГ БОЛ ХҮЧИНДВЭЛ ТААРНА МУУ НОХОЙНУУД ГЭДЭГ БАЙЛУУ ЧИ БЯМБАДОРЖ ХООВШОО.

Avatar

Zochin 2020-06-16 64.119.21.8

Ih hural gemt heregtnuudiin nuugddag gazar bolood udaj bna, buren erheer dalimduulj neg ih hurlaaas nuguu ih huraliin hoorond uhen hatan zutgej bga n uuniig gerchilj bna.

Avatar

Иргэн 2020-06-16 59.153.115.156

энэ гөлөг юу гэж хуцаад байна.

Avatar

Зочин 2020-06-16 202.126.88.35

Жирийн иргэд дээр таг байдаг байж, хамсаатан дарга нарынхаа төлөө амиа өгөхнээ. Энэ муу боовон чихт зайлаасай

Avatar

Зочин 2020-06-16 202.131.230.174

Энэ Бямбадорж гэж муу дүлзэн өөр өчнөөн хүний эрх зөрчигдөж байгаа асуудлууд дээр таг дуугүй суудаг мөртлөө одоо гэнэт хүний эрх ярьж гэнэ.

Avatar

Зочин 2020-06-16 49.0.149.20

БАТҮҮЛ ,БАЯРЦОГТ ДА ГАНБОЛД ,Ж,ЭРДЭНЭБАТ,Д,ЭРДЭНЭБАТ НОМТОЙБАЯР БЯМБАСАЙХАН,НАРЫН ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДАА АСУУДЛЫГ НЬ СОНГУУЛИАС ӨМНӨ ШИЙДЭЭЭЭ НААД ДЭЭРЭМЧИД ЧИНЬ ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛААД БУЛТАЖ ЦАГ ХОЖООД БАЙНАА ХАМГИЙН ЗӨВ АРГА БОЛ СОНГОГЧИД ЭНЭ МЭТИЙН ОЛОН НӨХДҮҮДЭД САНАЛАА ӨГӨХГҮЙ БАЙХ ГЭДГИЙГ ХАТУУ АНХААР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж