УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Ингэхдээ түүний гэм бурууг шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны 10.00 цаг болгон хойшлуулав. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгчөөсөө татгалзсан юм байна. Иймээс шүүх өмгөөлөгчийг хэрэгтэйгээ танилцах боломжоор хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлууллаа гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа юм.

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хуралдаан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаад түр завсарлалаа. Учир нь шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч солигджээ. Уг шүүх хуралдаанаас түүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэх юм.

 

 

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал эхлээд байна. Түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган шүүж байгаа юм.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан, хуульч Ж.Бямбадорж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байрны гадна талбайд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон шүүхийн шийдвэртэй холбогдуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Мөн "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль бус шийдвэр. Ямар хууль зөрчсөн бэ гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан мэдэгдэлд тодорхой дурдсан тул дахин ярих нь илүүц биз. Шүүх байгууллагыг хууль бус шийдвэрээ даруй залруулахыг шаардаж байна.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Шүүх УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас торгох ялаас хэдэн арав дахин барьцаа шаардлаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаа  ирээгүй гэж үзсэн байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сурталчилгаагаа 20 гаруй хоногт багтаан хийх ёстой. Богино хугацаанд багтаан сурталчилгаагаа хийх шатанд нэр дэвшигчийг хууль зөрчин хорьсон нь хорлосон үйл ажиллагаа. Түүнийг нэн даруй суллахыг шаардаж байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулах ёстой. Шүүгчдийн энэхүү хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээс болж, Монгол Улс олон улсын хориг ирэх вий гэдэг болгоомжлол мөн төрж байна" хэмээн мэдэгдлээ.


Ж.Эрдэнэбатыг шүүх хурал эхлэх гэж байна

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт товлогдсон. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг оролцуулахаар Цагдан хорих ангиас нь авчраад байна.

Мөн шүүх хуралдаан болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн байрны гадна Сэлэнгэ аймгийн иргэд ирсэн байгаа бөгөөд түүнийг улс төрийн шийдвэрээр хууль зөрчин, хорьж буйг эсэргүүцэн жагсаж байна.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад хилийн хориг тавив

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч ирэх долдугаар сарын 1-н хүртэл хойшлууллаа. Шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон шинжээч нар ирээгүй тул улсын яллагч өмгөөлөгч нараас хүсэлт гаргасан байна. Мөн шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг ирэх долдугаар сарын 1-ний 10.00 цагт нээлттэй явуулахаар шийдвэрлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад энэ өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Тэрбээр шүүх хуралдаан товлогдсон цагт ирж, хуралдаа оролцож байсан нь барьцаа төлбөр төлөх шийдвэрээс хэлтрүүлсэн бололтой.

Түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ОХУ-ын эзэмшилд байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэхдээ эрх мэдлээ ашигласан хэмээн буруутгаж буй.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал эхэллээ

НЭМЭЛТ:

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нар оролцож байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж буй ч сурталчилгааны ажлаа зогсоон, энэхүү шүүх хуралд биечлэн оролцож байна.


Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болно

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн дэд сайд асан Б.Болор, төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутгаж, шалгах болсон.

Мөн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм. Шүүх хуралдаанаар түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэнэ. Учир нь зургадугаар сарын 12-нд шүүхээс түүнийг барьцааны төлбөр болох 10 тэрбум төгрөгийг заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр цагдан хорьсон юм. Харин шүүхээс гаргасан эл шийдвэр нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудыг тус бүр зөрчсөн гэж үзэж буй.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа юм. Гэхдээ лицензийг нь буцаан төрийн мэдэлд авсан байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж