Covid-19: Хоногт 123 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Хоногт 123 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19: Хоногт 123 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв

Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй Covid-19 цар тахал нэг хоногийн дотор 123 мянга 747 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдол 8 сая 188 мянга 216 болжээ. Харин хоногт 3400 хүн нэмж нас барснаар Covid-19-ийн улмаас хорвоог орхисон хүний тоо 438 мянга 581-д хүрэв. Тэгвэл эмнэлгийн тусламж авч эдгэсэн хүний тоо 4 сая 188 мянга 216 болов. Одоогийн байдлаар нийт 3 сая 481 мянга гаруй хүн эмчлүүлж байгаагаас 54 мянга 561 хүний биеийн байдал хүнд байна.

Халдвар өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Чили, Пакистан зэрэг улсад эрчимтэй тархсан байна. Тодруулбал, АНУ-д хоногт 20 мянга 605 шинэ тохиолдол бүртгэгдэж, 422 хүн хорвоог орхижээ. Тус улс 25 сая 241 мянга гаруй хүнд Covid-19-ийн шинжилгээ хийсэн бөгөөд нийт тохиолдол 2 сая 182 мянга 833-д хүрч, 118 мянга 280 хүн амиа алдаж, 881 мянга 102 хүн эдгэсэн байна.

Бразил улсын хувьд сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн халдвар эрчимтэй тархаж байна. Тус улсад хоногт 23 мянга 674 шинэ тохиолдол бүртгэгдэж, 729 хүн нэмж амиа алджээ. Бразилд нийт тохиолдол 891 мянга 556-д хүрснээс 44 мянга 118 хүн амиа алдаж, 453 мянга 568 хүн эдгэсэн байна. Тус улс нь нийтдээ 1.6 сая хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байна.

Цар тахал Энэтхэг улсад эрчимтэй тархаж байна. Тодруулбал, тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10 мянга 243 шинэ тохиолдол бүртгэгдэж, 395 хүн нэмж хорвоог орхилоо. Энэтхэг улс нь нийтдээ 15 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 343 мянгад хүрсэн бөгөөд үүнээс 9915 хүн амиа алдаж, 180 мянга гаруй хүн эмчлүүлж байгаа ажээ.

ОХУ-ын хувьд Covid-19-ийн эсрэг эмийг бүртгэж, дотоодын эмнэлгийн байгууллагуудад хэрэглэж эхэлсэн ч халдварын тоо төдийлөн буураагүй байна. Тус улсад хоногт 8246 шинэ тохиолдол бүртгэгдэж, 143 хүн амиа алдсан байна. ОХУ-д нийт тохиолдол 537 мянга 217-д хүрч, үүнээс 7091 хүн амиа алдаж, 284 мянга 539 хүн эмчлүүлж байна. Халдварын тархалт өндөр байгаа тул ОХУ-ын зарим мужид зургадугаар сарын 24-нд товлогдсон Ялалтын баярын 75 жилийн ойн цэргийн парадыг цуцалжээ.

Эх сурвалж: Worldometers.info

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж