“Унгарил харшил үүсгэхгүй ч, сэдрээдэг” | News.MN

“Унгарил харшил үүсгэхгүй ч, сэдрээдэг”

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

“Унгарил харшил үүсгэхгүй ч, сэдрээдэг”

“Унгарил харшил үүсгэхгүй ч, сэдрээдэг”

Бүгчим халуунд хотын гудамжаар хийсэх цагаан хөвөн буюу улиасны унгарил нүд, хамар руу орох , хоол, хүнс дээр наалдаж, иргэдийг бухимдуулдаг. Халуунтай зэрэгцэн амар тайван амьдрахад төвөг удаж буй энэ зүйлийг иргэд улиасны унгарилыг харшил үүсгэдэг гэж “харддаг”. Энэ талаар Арьс өвчин судлалын үндэсний төвийн харшлын эмч С.Янжмаагаас тодрууллаа.

Тэрбээр “Модны хөвөн хаях үед ихэнх хүмүүсийн харшил сэдэрдэг. Гэхдээ уг хөвөн нь өөрөө харшил үүсгэдэг гэсэн үг биш. Учир нь алерги нь өөрөө уургийн бүтэцтэй байдаг. Харин амьсгал, болон хамрын харшилтай хүний харшлыг сэдрээх нөлөө үзүүлдэг” гэлээ.

Улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд олон давуу талтай. Харин буруу аргаар таривал унгарил ялгарч иргэдийг бухимдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Эр модны тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр буюу унгарил агаарт тархдаг гэж үздэг.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 13 мянга 956 ширхэг улиас бий. Үүний 3600 гаруй нь эм улиас. Эдгээр улиасны ихэнхийг 1960-1970 онд тарьсан байдаг аж. Мөн улиас нь ойролцоогоор 60 насалдаг. Мод хөгшрөх тусам мөн буруу хэлбэржүүлэлт хийснээс болж улиасны унгарил ихэсдэг байна. Түүнчлэн улиасны унгарил ялгарсан цагаас эхлэн ойролцоогоор 14 хоног үргэлжилдэг байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-16 64.119.17.58

Хотын даргаа мод тайрах гэх мэт иргэдээ бодсон амьдралтай ажлуудаа хийлдээ Үүл баатарын үед арайч ийм арчаагүй байгаагүй шүү

Avatar

Зочин 2020-06-16 66.181.176.56

Энэ жил бүр арай хэтэрхий байна. Элдэв халдварт өвчинтэй байхад үүн дээрээ арга хэмжээ авч ажиллаагүй хотын захиргаа маш муу байна. энэ хөвөнгөөс болж харшил маань хөдлөөд лайтай байнаа. Усан оргилуур нтр гэж гүйхээр хэдэн улиасаа тайрахгүй дээ арай юмаа

Avatar

Зочин 2020-06-16 202.179.21.203

za zailaa

Avatar

Зочин 2020-06-16 202.9.40.153

Энэ жил унгирал урьд жилүүдийнхээс их байна аа.Хот тохижилтынхоны ажил байхдаа. Зөв арчилж чадвал улиас мод агаар сайн чийгшүүлэгч учир манайх шиг хуурай уур амьсгалтай оронд хэрэгтэй гэж биологичид ярьдаг юм байна лээ.

Avatar

Зочин 2020-06-16 103.14.36.18

Бат-ҮҮлийн үед унгирал байхгүй болсон сон, Амарсайхан үүнд санаа тавьж болдоггүй л юм байхдаа.

Avatar

Зочин 2020-06-16 103.229.123.82

Манай улсаас сүүлийн үед сонин ЗҮЙЛ үнэртээд эхэлсэн дээ тэр нь дарангуйлал боолтын нугалаа дарамтын үнэр ард иргэдийнхээ санал сэтгэгдэл бичих үзэл бодлоо илэрхийлэх байдлыг хааж боож эхэлсэн сайтууд бодвол өөрсдийнх нь ажиллуулдаг сайтууд байх хайрт нам засгийн яруу алдар бадартугай гэж хэлүүлж бичүүлэх тал руугаа л орох гээд байгаа юм болов уу

Avatar

Зочин 2020-06-16 103.10.20.102

ЭНэ хавар бүх улиасны мөчрийг тайралт таналт хийсэн бол арай л бага байх блаа. Нэгийг ч тайраагүй юм чинь аргагүй шд. Арай л их бна шүү

Avatar

Odbayar 2020-06-16 112.72.6.94

Хотын дарга арчаагүй байснаа хаацаалж олон нийтийн сүлжээгээр бараг энэ хөвөн ашиг тустай ухааны мэдээлэл цацуулж байхыг бодход их хотын төсөвөө ч захирах зарцуулах эрхгүй санагдлаа. Вирус ч тээж болно гэж үзэж байна

Avatar

Зочин 2020-06-16 202.21.107.82

Энэ хавар тайралт хийгээгүй болохоор маш их гарч байна. Өнгөрсөн жил хот тохижилт сайн ажилласан. Энэ жил тааруухан байлаа. Хотын дарга юу бодож байна вэ.

Avatar

Зочин 2020-06-16 103.229.123.82

Хавар хөвөн гаргадаг модоо тайралт хийгээгүй учраас одоо хөвөн нь гай хог болоод л байж байна даа хотод чухам их ажил хийгээд байгаа л гээд байсан бүх модоо тайралт засалт хийсэн бол ингэж хөвөн ургаж төвөг болохгүй байсан бас хашаа хайс буулгаж цэгцэлж цэвэрлэнэ гээд байсан худлаа л байсан

Avatar

zochin 2020-06-16 66.181.166.134

ЭНЭ УНГИРАЛ ГЭГЧ НЬ ЗӨВХӨН МОНГОЛД БАЙНА УУ ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ ЮУ ЖИЛ БҮР Л ХҮМҮҮС БУХИМДАЛТАЙ БОЛЧИХ ЮМ. ЭСВЭЛ УНГИРАЛДСАН УЛС ОРОНД ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ЮУМ УУ

Avatar

ganaa 2020-06-16 202.72.247.58

АНХ УДАА УНГАРИЛ ГЭЖ СОНСЛОО. ТАНИН МЭДЭХҮЙН ЗҮЙЛ ХИРНЭЭ ТЭГЭЭД БАС ЖИЛ БҮР БОЛДОГ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛИЙН НЭРИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ ЯВАХ ГЭЖ. МИНИЙ БУРУУГААС ГАДНА МЭДЭЭЛЛИЙН БУРУУ БОЛОВ УУ. ЭЛДЭВ ХОВООС ЭНЭ МЭТИЙГ ОЙЛГУУЛЖ БАЙВАЛ САЙНСАН.

Avatar

зочин 2020-06-16 202.131.251.130

уул нь унгирал гэдэг санагдах юм. бас дүрэм өөрчлөгдсөн юм байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж