“Унгарил харшил үүсгэхгүй ч, сэдрээдэг”

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

“Унгарил харшил үүсгэхгүй ч, сэдрээдэг”

“Унгарил харшил үүсгэхгүй ч, сэдрээдэг”

Бүгчим халуунд хотын гудамжаар хийсэх цагаан хөвөн буюу улиасны унгарил нүд, хамар руу орох , хоол, хүнс дээр наалдаж, иргэдийг бухимдуулдаг. Халуунтай зэрэгцэн амар тайван амьдрахад төвөг удаж буй энэ зүйлийг иргэд улиасны унгарилыг харшил үүсгэдэг гэж “харддаг”. Энэ талаар Арьс өвчин судлалын үндэсний төвийн харшлын эмч С.Янжмаагаас тодрууллаа.

Тэрбээр “Модны хөвөн хаях үед ихэнх хүмүүсийн харшил сэдэрдэг. Гэхдээ уг хөвөн нь өөрөө харшил үүсгэдэг гэсэн үг биш. Учир нь алерги нь өөрөө уургийн бүтэцтэй байдаг. Харин амьсгал, болон хамрын харшилтай хүний харшлыг сэдрээх нөлөө үзүүлдэг” гэлээ.

Улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд олон давуу талтай. Харин буруу аргаар таривал унгарил ялгарч иргэдийг бухимдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Эр модны тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр буюу унгарил агаарт тархдаг гэж үздэг.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 13 мянга 956 ширхэг улиас бий. Үүний 3600 гаруй нь эм улиас. Эдгээр улиасны ихэнхийг 1960-1970 онд тарьсан байдаг аж. Мөн улиас нь ойролцоогоор 60 насалдаг. Мод хөгшрөх тусам мөн буруу хэлбэржүүлэлт хийснээс болж улиасны унгарил ихэсдэг байна. Түүнчлэн улиасны унгарил ялгарсан цагаас эхлэн ойролцоогоор 14 хоног үргэлжилдэг байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж