Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “хууль, дүрэм журам”-ын тухай илүүтэй ярих болсон бол тэргүүн хатагтай Меланиа “эдгэрэл, энх тайван”-ы тухай жиргэж байна. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Меланиа Трамп нөхрөөсөө түрүүлж коронавирусийн халдвараас сэргийлэн амны хаалт зүүхийг уриалсан нь олны анхаарлыг татсан юм. Тухайн үед Дональд Трамп амны хаалт зүүгээгүйгээс олны хэл амны бай болоод байв. Меланиагийн эдгээр үйлдлүүд нь нөхрийгөө эсэргүүцсэнд биш маргаантай үйлдлийг нь зөөлрүүлэх оролдлого хэмээн ажиглагчид дүгнэжээ. Түүнийг анх АНУ-ын тэргүүн хатагтай болоход Цагаан ордонд түгжигдсэн мэтээр олон нийт дүгнэж байсан ч үнэн хэрэгтээ тэрбээр таны бодсоноос ч илүү нөлөөтэй нэгэн гэнэ. “Түүний хэлэлцээрийн урлаг” нэртэй номондоо “Washington Post” сонины сурвалжлагч Мэри Жордан АНУ-ын тэргүүн хатагтайн нууцлаг амьдрал болон Цагаан ордон дахь түүний итгэмээргүй үүрэг ролийг тодотгожээ.
Пулитцерийн шагналт сурвалжлагч Мэри Жорданы тодорхойлсноор Меланиа бол ухаалаг, бие даасан эмэгтэй аж. Хүмүүс Меланиаг Словени гаралтай загвар өмсөгч гэдгээр нь илүүтэй мэддэг. Гэвч Меланиагийн сонирхол архитектор, уран барилга байжээ. Меланиа гэр бүлийнхнийхээ ятгалгаар загвар өмсөгч болсон ч Европт амжилтад хүрч, дараа нь Нью-Йоркт иржээ. Нью-Йоркт тэрбээр 2005 онд ирээдүйн АНУ-ын Ерөнхийлөгчтэй танилцсан байна. Улмаар тэрбээр 2006 онд АНУ-ын иргэн болж, эцэг эхийгээ ч өөр дээрээ татаж авчээ. Тэрбээр сүүлийн үед хүүтэйгээ хамт Цагаан ордонд ихэнх цагаа өнгөрүүлэх болсон ч эцэг, эхтэйгээ байнга холбоотой байдаг гэнэ. Тухайлбал, Меланиагийн 14 настай хүү нь Словени хэлээр чөлөөтэй харилцаж сурсан аж. Тэдний гэр бүл уулзалдахад ганцхан Дональд Трамп л хоорондоо юу ярилцаж байгааг нь ойлгодоггүй гэнэ.
Меланиа өөрийгөө ойлгуулахдаа гарамгай нэгэн. Тиймээс ч тэрбээр Дональд Трамптай үг хэлээ амархан ололцдог аж. Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Ардчилсан намын сунгааны өрсөлдөгч нараа урьж, эхнэртэйгээ уулзуулж байжээ. Тэдний уулзалтын дараа Меланиа нөхөртөө заавар, зөвлөмж өгдөг байсан аж.
Охайогийн их сургуулийн түүхийн багш Катерине Желлисон хэлэхдээ “Америкчууд одоо болтол жинхэнэ Меланиаг таниагүй л байна. Тэр бол ерөнхийлөгчийн нүд, чих болсон жинхэнэ тэргүүн хатагтай.” Сүүлийн үед тэргүүн хатагтай нарын улс төрийн үүрэг роль, нөхөртөө үзүүлэх нөлөө нэмэгдсэн гэж тэрбээр дүгнэжээ. Дональд Трамп өөрийгөө мундаг хэлэлцэгч гэж нэрлэж болох ч Меланиа түүнээс хавь илүү гэнэ. Трамп, Меланиа нарын гэрлэлт хайр сэтгэл үү эсвэл бизнесийн гэрээ юу? гэдэг асуултыг зарим хүмүүс асуудаг. Тэд тусдаа унтаж, өдөр тутмын амьдралын хэмнэл нь өөр, өөрөөр өнгөрдөг. Гэвч тэдний гэр бүлийн амьдралыг хэн ч мэдэхгүй. Меланиа бол 26-хан насандаа АНУ-д ирээд 15 жилийн дараа Цагаан ордонд суусан тийм л гайхалтай эмэгтэй хэмээн эцэст нь түүнийг дүгнэж байна.
name 2020-06-16 202.131.234.118
Gunbileg bol Miyegiin bulgand taviulsan nohoi. 60 terbumiin zohiogch bas hyatad garaltai. 8908
Unshigch 2020-06-16 104.34.79.53
Terbumtan, yalanguya Trump shig hun hezee ch y****n -teneg huuhentei suuhgui shuu dee. Mash uhaalag, tesver tevcheertei, hunii arga dui oldog emegtei uchraas l Trump songoj suusan baij taaraa. Zagvar umsugchdiig humuus urgelj goochilj bdagiin gor ni tuuniig shunaltai tsagaach gsen message-iig niigemd ugsun. Bayan, erh medeltei ER hunii ard yamagt uhaalag Emegteichuud bdag. Er hun sain busguitei uchirna gedeg jinhene Burhnii hishig shuu Erchuud mini.
хүннү 2020-06-16 202.55.188.33
Ямартайч мөнгөний боол биш. Мундаг эмэгтэй. За хүний “хүүхэн” ч яах в. Манай “хүүхэн” хаана явнаа…бид чинь “эмзэг” бүлгийн ерөнхийлөгчтэй юм биш вээз.
Зочин 2020-06-16 64.119.25.238
ПУТИНЫ НҮД ЧИХ ҮҮ? МОСКВА-д ЯВАА.
ard 2020-06-16 202.9.46.249
hend hamaatai yum zagaach ynhan
Мелания маш сайхан эмэгтэй 2020-06-16 66.181.190.223
Дэлхийд үлгэр жишээ болохоор биеэ авч явж байна.мм Одоо 50 настай гээд хар даа. Гайхамшигтай эмэгтэй
Зочин 2020-06-16 66.181.182.63
Мелания бол янханн
Зочин 2020-06-16 24.19.209.178
And you're an idiot!
Зочин 2020-06-16 202.21.108.2
Яана даа ийм маанаг хүмүүсийг, ийм дээ л ядуу байдаг байх
Зочин 2020-06-16 66.181.161.61
янханаасаа долоон дор н**ш байж өмхий амаа мэдэж хуцаж бай