Covid-19 чихрийн шижинг сэдрээж бас үүсгэж байна | News.MN

Covid-19 чихрийн шижинг сэдрээж бас үүсгэж байна

COVID-19

Covid-19 чихрийн шижинг сэдрээж бас үүсгэж байна

Covid-19 чихрийн шижинг сэдрээж бас үүсгэж байна

Covid-19 вирус нь чихрийн шижинтэй өвчтөнүүдийн өвчлөлийг улам хүндрүүлж, чихрийн шижингүй байсан хүмүүст шинээр үүсгэж байж магадгүй хэмээн New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэнийг РИА Новости мэдээллээ. Энэ нь Их Британи, Австрали, Франц, Итали зэрэг хэд хэдэн улс орны эрдэмтэд багтсан олон улсын багийн судалгааны материал ажээ.

Эрдэмтдийн багийн үзэж байгаагаар коронавирус чихрийн шижин хоёрын хооронд ямар нэг холбогдох шижим байгаа ажээ. Тэдний судалснаар Covid-19-ийн хүнд хэлбэрээр өвдөх тохиолдол чихрийн шижинтэй өвчтөнүүдэд илүүтэй ажиглагдав.

"Covid-19-өөр нас барсан хүмүүсийн 20-30 хувь нь чихрийн шижинтэй өвчтөнүүд байсан” хэмээн уг судалгааны ажилд бичсэн байна. Мөн Covid-19-өөр өвчилсөн хүмүүсийн дунд чихрийн шижингээр дөнгөж өвчилсөн эсвэл чихрийн шижингийн хүнд хэлбэрээр өвдөж, их хэмжээний инсулинийг эмчилгээндээ хэрэглэсэн хүмүүс байгааг эрдэмтэд онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж