РИА Новости агентлагийн хийсэн судалгаагаар уул уурхайн олборлох салбар хөгжсөн Оросын бүс нутгууд нь бусад бүс нутагтай харьцуулахад орлогын хувьд илүү байгаа нь харагджээ. 2019 оны дүнгээр хамгийн баян бүс нутгийн жагсаалтыг Ямало-Ненецийн автономит тойрог тэргүүлж, араас нь Сахали, Хойд Кавказ, Псков болон Иванов мужууд орсон байна.
Судалгааг Статистикийн үндэсний хорооны мэдээнд үндэслэн гаргасан бөгөөд амьдралд зайлшгүй хэрэгцээт зарлагыг хассаны дараа өрхөд үлдэж буй орлогод суурилан жагсаалтыг гаргажээ. Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшнийг өрхийн нэг гишүүний зардал гэж тооцсон аж. Эхнэр, нөхөр хоёул ажил эрхэлж, дундаж цалин авдаг, сургуулийн насны хоёр хүүхэдтэй хэмээн тооцооход Оросын дундаж өрхийн зайлшгүй зардлыг тооцоход жилийн үлдэгдэл 37 мянга 500 рубль болж байгаа юм.
Ямало-Ненецийн автономит тойрог ес дэх жилдээ энэ үзүүлэлтээр улсдаа толгой цохиж байна. Өмнө өгүүлсэн дундажласан тооцоогоор авч үзэхэд Ямало-Ненецийн өрхийн үлдэгдэл 88 мянга 500 рубль болж байгаа ажээ.
Харин 10 мянгаас доош үлдэгдэлтэй бүс нутгууд нь Халимаг (9000 рубль), Брянск муж (8900 рубль), Дагестан (8300 рубль), Ингушет (8100 рубль), Алтайн хязгаар (7900 рубль), Карачаево-Черкесс (6400 рубль), Псков (5700 рубль), Иванов (5100 рубль), Чечень (4200 рубль), Кабардино-Балкар (1020 рубль) байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
meedee 2020-06-16 59.153.85.101
бага ястануудыг нутагт л иймэрхүү байна даа.оросууд бодолгоор албаар ядуу байлгах дуртай.Эд хэт баяжвал эсэргүүцээд салж тусгаарлах гээд унана шүү дээ.
Х 2020-06-16 210.137.44.100
Зөв зохион байгуулалт амжилтанд хүргэнэ. Гэтэл манайд улсын хөгжлийн төлөө бус хэсэг хүмүүсийн төлөө эсвэл аль нэг гадаад орны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явагдаж байгаа шүү дээ. Өөрчлөгдөхгүй бол Монголын ирээдүй хэцүүднэ шүү.
Иргэн 2020-06-16 64.119.23.192
Манай удирдагчид болохоор уул уурхайн салбараа харааж зүхээд баыдаг