Галт тэргэнд гурван кг алттай цүнхээ мартсан зорчигчийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Галт тэргэнд гурван кг алттай цүнхээ мартсан зорчигчийг хайж байна

Галт тэргэнд гурван кг алттай цүнхээ мартсан зорчигчийг хайж байна

Швейцарийн Люцерн хотын эрх баригчид галт тэргэнд 152 мянган еврогийн үнэ бүхий гурван килограмм алттай цүнхээ мартсан зорчигчийг хайсаар байгаа ажээ. Тус цүнхийг өнгөрсөн жилийн аравдугаар сард Галлен болон Люцерн чиглэлийн галт тэргээр зорчсон зорчигч орхиж буусан байна.

Өнгөрсөн хугацаанд зорчигчийг олж чадаагүй тул алтны эзнийг хайж буй зарыг олон нийтэд түгээжээ. Тус хотын эрх баригчид алтны эзнийг хэрхэн таних тухай ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Мартамхай зорчигчид алтаа эргүүлж авахад таван жилийн хугацаа үлдсэн талаар ВВС News мэдээлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж