“Драгон” төвийн орчинг сайжруулж, зогсоолыг нэмэгдүүлнэ | News.MN

“Драгон” төвийн орчинг сайжруулж, зогсоолыг нэмэгдүүлнэ

“Драгон” төвийн орчинг сайжруулж, зогсоолыг нэмэгдүүлнэ

“Драгон” төвийн орчинг сайжруулж, зогсоолыг нэмэгдүүлнэ

Драгон төвд хот хоорондын ачаа, тээвэр, төрөл бүрийн үйлчилгээг 20 гаруй жил иргэдэд үзүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хот хоорондын зорчигч тээврийн голлох үйлчилгээ үзүүлдэг Драгон төвийн ачаалал нэмэгдэж авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, эмх замбараагүй байдал үүссэн учраас хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь ажиллаж Драгон төвийг дахин төлөвлөж, шинэчлэх, ногоон байгууламж бий болгож, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүрэг чиглэл өглөө. Мөн хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонсож хамтран ажиллахаар болов. Тус төвөөр өдөрт 5000-6000 иргэд үйлчлүүлж, 500 гаруй авто машин тогтмол зорчдог байна. Драгон төвөөс 17 аймаг 240 гаруй сум руу тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм.

“Драгон холдинг” ХХК-ийн  ТУЗ-ийн дарга  С.Баярт “Драгон төв үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Баруун аймгуудад үйлчилдэг хот хоорондын тээврийн үйлчилгээг үзүүлж хөгжлийнхөө хугацаанд өнгө төрх өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ төв орчин цагийн шаардлагад нийцэхгүй болсон. Жишээлбэл зогсоол хүрэлцэхгүй, хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбааргүй гэх мэт. Харин анх удаа Нийслэлийн Засаг дарга  манай төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай арга хэмжээг авахаар болсонд талархалтай байна. Бидний зүгээс төвийнхөө орчныг тохижуулж нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Драгон төвийг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон улсын терминаль болгон хөгжүүлэх зорилготой” гэв.

Хотын Захирагч  С.Амарсайхан Драгон төвд ажиллах үеэрээ тус төвийг дахин төлөвлөж шинэчилж, тохижуулж олон улсын стандартад нийцүүлэх асуудлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар болов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

name 2020-06-15 66.181.165.168

Gunbileg bol Miyegiin bulgand taviulsan nohoi. 60 terbumiin zohiogch bas hyatad garaltai. 5531

Avatar

АМАРСАЙХАНЫГ СОНГОХГҮЙ ШҮҮ. 2020-06-15 202.179.21.241

Энд хүмүүс амьдардаг, ямар хэцүү байдгийг энэ гөлийсөн хүн ойлгох чадвар алга. Битгий сонгоорой.

Avatar

zochin 2020-06-15 202.126.92.18

NUULGE!!!!!!!!!

Avatar

Оршин суугчын төлөөлөл 2020-06-15 122.201.31.213

Драгон төвийн ард байдаг байрнууд нь маш хүнд байдаг шүү дээ. Драгон төвийг дагасан архичидийн шээс баас нь дийлдэхгүй хэцүү байдаг. Энэ асуудлыг хөндөж ярих хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-06-15 202.9.40.123

Хуучин 22-ын товчоо руу нүүлгэ. Замын түгжрэлийг хамгийн их болгож байгаа газар бол драгон төв юм

Avatar

Зочин 2020-06-15 49.0.218.178

шинэ машин худалдааны захруу нүүлгэнэ гэсэн яасан бэ?

Avatar

Зочин 2020-06-15 49.0.218.178

хот дотроо бөөгнрөх биш гадагшаа тэлэх хэрэгтэй тэр хэрээр зам дагуу хөгжил ирнэ шинэ захруу нүүлгэх нь зөв МАН ыг саяынх шиг 65 хүнээр нь дахиж яасан ч болохгүй шүү

Avatar

ter 2020-06-15 192.82.74.134

HUULGEE

Avatar

Зочин 2020-06-15 202.9.40.122

Нүүлгэнэ гэсэн болио юу

Avatar

ядахдаа хогоо цэвэрлэдэг болоосой 2020-06-15 124.158.126.107

Драгон төв орчимын орчин нөхцөл муугаас гадна машины зогсоолын хог гэж гамшиг. зогсоолын хогоо явахдаа цэвэрлэж болдоггүй юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж