Иргэдийн сонгох эрхэнд нөлөөлөх нь гэмт хэрэг

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Иргэдийн сонгох эрхэнд нөлөөлөх нь гэмт хэрэг

Иргэдийн сонгох эрхэнд нөлөөлөх нь гэмт хэрэг

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 2020 оны  зургадугаар сарын 24-ний өдөр болно. Сонгуулийн сурталчилгаа эхлээд 14 хоног өнгөрч байгаа бөгөөд сурталчилгаатай холбоотой цаг үеийн асуудлаар ТЕГ, ЦЕГ-аас хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүүгийн хэлснээр Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд хууль бусаар нөлөөлөх аливаа үйлдэл нь хүний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг юм. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа тул тагнуулын байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд гадаад улсын иргэд, байгууллагын зүгээс манай улсын сонгуулийн дүнд нөлөөлөх үйлдэл гаргах, тэр дундаа мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд улс төрийн нам, нэр дэвшигчдийн зүгээс иргэдийн саналыг татах зорилгоор эд зүйл, мөнгө тараасан асуудал гарч байсан бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргээр хязгаарлагдахгүй үндсэн хуульт байгууллын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа аж.

Өнөөдрийн байдлаар тагнуулын байгууллага иргэний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гаргасан 43 гомдол мэдээллийг бүртгэн шалгаж байна. Үүнээс 37 гомдол мэдээлэл нь гэмт хэргийн,  6 нь зөрчлийн шинжтэй аж. Ирсэн гомдол мэдээлэл нь цахим хаяг, ном, хэвлэмэл хуудсаар дамжуулан нэр дэвшигчийн алдар хүндийг гутаан доромжилсон, илт худал мэдээлэл тараасан, шагнаж урамшуулсан, амралт сувилалд явуулсан, зөвшөөрөлгүй оршин суугаа хаягыг нь өөрчилсөн, олноор нь шилжүүлсэн зэрэг агуулгатай байгаа бөгөөд хуулийн дагуу шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: ТЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж