П.Беверли: Леброн тоглоно гэвэл бид ч гэсэн тоглоно

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

П.Беверли: Леброн тоглоно гэвэл бид ч гэсэн тоглоно

П.Беверли: Леброн тоглоно гэвэл бид ч гэсэн тоглоно

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA 2019-2020 оны улирлаа ирэх долдугаар сард Орландо хотод үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн боловч тооцоолоогүй эсэргүүцэлтэй тулаад байна. NBA-ийн тоглогчдын холбооны тэргүүн Крис Пол, дэд тэргүүн Кайри Ирвин тэргүүтэй 80 гаруй тоглогч лигийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Тэд лигээ үргэлжлүүлж хөгжилдөхийг бус арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, тэмцэх хэрэгтэй гэж үзжээ.

Леброн Жэймс ч энэ тал дээр байр сууриа илэрхийлж “Бид үргэжлүүлэн тоглож чадвал, нийгэмдээ том нөлөөлөл үзүүлнэ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр/2020.06.15/ Лос Анжелес Клипперс багийн холбон тоглогч Патрик Беверли өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Сагсчид юу хүссэнээ л яриг. Хэрэв Леброн Жэймс тоглоно гэж хэлвэл бид бүгд тоглоно. Хувийн асуудал байхгүй, энэ бол цэвэр ажил хэрэг” хэмээн жиргэжээ. Мөн Хьюстон Рокетс багийн холбон тоглогч Остин Риверс ч лигээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Тэрбээр "Хэрэв чи их мөнгөтэй байж чадвал илүү олон хүнд туслаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөнд илүү их дэм болно. Би 100 хувь удирдлагуудтай санал нэг байгаа. Лигийн тоглогчдын 99 хувь нь Кайри шиг амьдралаа хангалттай авч явахаар цалин авдаггүй шүү дээ" хэмээн инстаграм хуудсандаа бичжээ.

NBA-ийн зүгээс ч тоглогчдыг Орландо хот руу явж улирлаа дуусга гэж шахахгүй гэнэ. Мөн тоглохгүй гэвэл ямар ч шийтгэл оногдуулахгүй боловч багуудын зүгээс цалинг нь олгохгүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж