70 жилийн ойгоор Солонгосын дайны хөлөөс үлдсэн үзвэрүүдээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

70 жилийн ойгоор Солонгосын дайны хөлөөс үлдсэн үзвэрүүдээ дэлгэнэ

70 жилийн ойгоор Солонгосын дайны хөлөөс үлдсэн үзвэрүүдээ дэлгэнэ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод 1950-1953 онд болсон хоёр солонгосын дайны 70 жилийн ойгоор эмгэнэлтэй болон баатарлаг явдлуудыг дурсан санах үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Солонгосын үндэсний театрын харьяа солонгосын үндэсний найрал хөгжим энэ сарын 17-нд “Дайн ба энх” сэдвээр Лотте концертын танхимд тоглолт зохион байгуулах гэнэ. Гэхдээ энэхүү тоглолтыг цар тахлаас шалтгаалан аюулгүй байдлын үүднээс хаалттай зохион байгуулах бөгөөд тоглолтын бүтэн бичлэгийг дараа өдөр нь олон нийтэд хүргэх гэнэ. Мөн үндэсний орчин үеийн болон контемпорари урлагийн музей Сөүл галлерид Солонгосын дайны сэдэвтэй тусгай үзэсгэлэн зохион байгуулах аж. Үзэсгэлэнд Солонгосын дайнтай холбоотой уран зураг, гэрэл зураг зэрэг бүтээлүүд тавигдах гэнэ. Гэвч мөн цар тахлын үеийн шаардлагаар үзэсгэлэнг зургадугаар сарын 25-наас эхлэн цахимаар нээх бөгөөд нөхцөл байдлаас хамааран хэзээ бодитоор нээхийг шийдэх аж.

Мөн Солонгосын үндэсний музей “Mузей ба дайн” сэдэвтэй үзэсгэлэнг зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 13 хүртэл нээж, дайны хөлөөс аварч үлдсэн үндэсний бахархлуудаа болон дайнтай холбоотой үзвэрүүдээ олонд танилцуулах юм.

Харин Солонгосын кино архив найруулагч Шин Кёнгюны “Гурван мянган хүний цэцгийн баглаа” буюу Солонгосын дайны үед бүтээгдсэн Солонгосын хамгийн дээр үеийн кино болон дайны сэдэвтэй өөр долоон богино хэмжээний киног өөрсдийн вебсайт дээрээ шууд үзэхээр зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 13-ны хооронд байршуулна гэв.

Мөн Турк, Энэтхэг, Белги зэрэг есөн орны 18 Солонгос соёлын төвд аравдугаар сарыг дуустал нийт 20 Солонгосын дайны эмгэнэлт болон баатарлаг явдлуудыг дурсан санах арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж