"Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй" | News.MN

"Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй"

"Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй"

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2020.06.15/ мэдээлэл хийж байна. Тодруулбал, сонгуульд оролцож байгаа нам эвсэл болон нэр дэвшигчдийн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг хийлээ.


 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.АМАРЖАРГАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн сонгуулийн  тухай маргааныг харьяаллын дагуу анхан шатны журмаар хянан шийдвэрлэгддэг. УИХ-ын сонгуулийг зохион байгуулах иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс тусгай журмаар хянан шийдвэрлэдэг.  Өнөөдрийн байдлаар  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд сонгуулийн тухай арван нэхэмжлэл  ирсэн байна. Эдгээрээс шийдвэрлэсэн гурав, татгалзсан  дөрөв, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд явж байгаа хоёр хэрэг, хуулийн хугацаанд байгаа нэхэмжлэл нэг ширхэг байна.

Сонгуулийн тухай маргааныг шийдвэрлэх хугацаа нь 30 хоног, нэхэмжлэл үүсгэх хугацаа нь хуулиараа долоо хоног, нэхэмжлэгчийг хариуцагчид гардуулах хуулийн хугацаа нь долоо хоног байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад байгаа хоёр хэргийн талаар дурдъя. Өнөөдөр захиргааны хэргийн давж заалдах  шатны шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий хороонд /СЕХ/ холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон.  Хурлаар шүүх хуралдааны товыг энэ баасан гаригт товлосон. Иргэн Н.Энхбаярын  тухайд СЕХ-нд  гаргасан нэхэмжлэлийг тавдугаар сарын 26-нд шүүхэд ирүүлсэн. Маргааш нь шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн.

“Сахигтун Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй СЕХ-нд  холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан энэ сарын 12-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Шүүх хуралдааны үеэр Ш. Ганболдын гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаж, улмаар холбогдох ажиллагааг явуулахаар тус шүүх хуралдааныг хойшлуулж зургадугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт хийхээр товлосон.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн зарим хүнд холбогдох Эрүүгийн хэргийн талаар  Сүхбаатар, чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.ГЭРЭЛТУЯА өглөө.

  • Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас /НПГ/ УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтаст хэргийг зургадугаар сарын 8-ны өдөр тус шүүх хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдааны тов гараагүй байна.

"Ж.ЭРДЭНЭБАТ НЬ ШҮҮХИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭСЭН"

Яллагдагч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургадугаар сарын 3-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт товлосон.  Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн. 

Яллагдагч Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн, яллагдагч Б.Отгонбаатарт 10 тэрбум төгрөгийн барьцаан авах таслан сэргийлэх арга хэмжээг зургадугаар сарын 9-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгосон. 

Ж.Эрдэнэбатад холбогдох Эрүүгийн хэрэг  тавдугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирсэн. Ж.Эрдэнэбат нь шүүхэд хэрэг шилжиж ирсэн өдрөөс хойш  өөрийн биеэр  ирээгүй, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүхээс үзэн  зургадугаар сарын 4-ны өдөр 10 тэрбум төгрөгийн барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шалтгаан нь шүүгдэгч нарт холбогдох хэрэг удаа дараа зарлагдахад Ж.Эрдэнэбат нь өөрийн биеэр ирэхгүй шүүх хуралдааныг хойшлуулаад байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзсэн.

УИХ-ын тухай хуулийн  34 дүгээр зүйлийн гуравт зааснаар "Гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон  түүний дараа хуулийн хариуцлага хүлээлгэхгүй" гэж хуульчилсан.

Тэгэхээр дээрх төрлийн ажиллагаа нь тухайн гишүүний улс төрийн итгэл үнэмшлийг хамгаалснаас бус тодорхой гэмт хэрэг зөрчил нь хамаарахгүй. Хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй гэж үзсэн. 

"Н.НОМТОЙБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАХЫГ ХҮССЭН"

НПГ-аас Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг тавдугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлээд гэм буруугийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 11-ны өдөр хэлэлцсэн.

Уг хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа, Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарлалаа.

Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.


"С.БАЯР НАРЫГ ПҮРЭВ ГАРИГТ ШҮҮНЭ"

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх   шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох  15 хавтаст хэргийг тавдугаар сарын 15-нд хүлээж авсан. Зургадугаар сарын 4-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааны товыг зургадугаар сарын  11-ны өдөр зарласан боловч шүүгдэгч Д.Эрдэнэбат нь УИХ-ын ээлжит сонгуулийн ажилтай байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хүлээж аваад зургадугаар сарын 16-ны  11.00 цагт шүүх хуралдааныг товлосон.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр удаа, гэм буруугийн шүүх хуралдаан мөн хоёр удаа хойшилсон. Шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг зургадугаар сарын 29-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн.

Шүүх С.Баяр нарт холбогдох хэргийг гуравдугаар сарын 23-ны өдөр 461 хавтаст хэргийг хүлээж авсан. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. Тавдугаар сарын 11-ны шүүх хуралдаанаар яллагдагч нарыг  шүүхэд шилжүүлсэн. Тавдугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн  шүүх хуралдаанаар  шүүгдэгч С.Баярын биеийн байдал тааруу, түүнийг нь эмч нарын магадлан бичгээр тодорхойлсон, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

Өнөөдрийн шүүх  хуралдаанаар шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус, тус гаргасан байна. Шүүх хуралдааныг зургадугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлосон.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-06-15 202.55.188.93

Худал үнэн тайлбар хийлгүй хуулийн дор л ажилаа хий завхарсан хуулч минь цаг цагаараа байдаггүй юм

Avatar

Зочин 2020-06-15 158.181.77.238

Жeнкогийн бууны нохойнуудаар дүүрсэн ШEЗ гээч байгууллага шүүх засаглалыг самарч дууслаа!!!!

Avatar

АРД 2020-06-15 202.9.46.61

ШҮҮХ НЬ ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙГАА Л БОЛ ОЛОН ТОВОН ЮМ БҮҮ ГОНШИГНООД АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХГҮЙ БАЙГАА Ч ШАЛГААД БУРУУГҮЙ НЬ НОТЛОГДВОЛ ТАВЬЖ Л ТААРАНА ШҮҮ ДЭЭ ШҮҮХИЙН АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ:

Avatar

name 2020-06-15 66.181.165.168

Gunbileg bol Miyegiin bulgand taviulsan nohoi. 60 terbumiin zohiogch bas hyatad garaltai. 1038

Avatar

иргэд олон түмэн 2020-06-15 139.5.219.179

Албан тушаал, эрх мэдэл,эд хөрөнгөнд шунахдаа эв эрүүл байдаг атлаа хэргээ шалгуулах болохоор эрүүл эрхтэнгүй болдог С.Ббаяр мэтийн юмнуудыг шүүх хуралд носилкоор авчирч хуралдаад ял өгөөд зайлуулах хэрэгтэй,саяхан л эв эрүүл улсын прокурорт үүрэг чиглэл өх нь холгүй мэдэгдэл бичээд сагсуураад байсан биздээ,шүүх өчнөөн удаа дуудахад ирдгүй Эрдэнэбат мэтийн юмнуудыг хурлаар оруулаад шоронд нь явуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-15 202.131.228.118

Ард түмэн санаж бгаа бол 2016 онд МАН төрд гараад Ж.Эрдэнэбатын засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүнд хийсэн ажил нь АН-н засгийн хийж бсан дуусаагүй үлдсэн ажлыг шууд зогсоож улсад маш их хохирол учруулж бсан. Жиш: Замын ажлуудыг царцааж бсан. Дархан УБ-н хоорондох зам тэр хавар эхлэх ёстой байсныг цуцалж бсан.

Avatar

Иргэн 2020-06-15 202.55.188.93

Тэр үед улс орныг ямарч эдийн засагын боломжгүй болгочихсон байсаныг чи мэдээгүй юм уу

Avatar

А 2020-06-15 202.55.188.34

Наад шүүгчээ түдгэлзүүлээд шалгаачээ. Ямар санаатай сонгуулийн өмнө шоудаад байгаа юм бэ. Тийм л мундаг юм бол өмнө нь шийдэж байхгүй яасан юм бэ.

Avatar

Зочин 2020-06-15 203.23.199.2

Хууль гэж гууль болж байна аа, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж болдоггүй юм даа. Хараат шүүгчтэй улс хэзээ ч хөгждөггүй, хөрөнгө оруулагчид зугттад юм даа.

Avatar

Бахүү 2020-06-15 61.109.77.199

Бүгдээрээ л хулгайчууд байнштээ яагаад сонгуульд хулгайлсан мөнгөө цацаад бгаа нь ойлгомжтой тэгээд ч яацарсан хууль дүрэм гээч вэ хийсэн хэрэг нь тодорхой болчихсон хулгайч нарыг төрийн эрх барих ажилд нүдэн балай зүтгүүлээд бдаг нь…

Avatar

Ням 2020-06-15 192.82.70.15

Hereg hiisen l bol zaaval shiitgelee huleeh heregtei

Avatar

зочин 2020-06-15 202.21.120.66

АН-н угшилтай шүүгдэгч нарыг хүсэлтийн харгалзан сонгуулийн дараа шүүхээр болж МАН-н шүүгдэгч нарын хүсэлтийг харгалзахгүй 10, 10 тэрбум байршуул эс тэгвээс барьж хорино гэсэн шийд гарч тэрний дагуу л бүх зүйл болж байгаам байна. Нэг ёсондоо сонгуульд МАН-н гишүүдийг өрсөлдүүлэхгүй гэсэн зорилготой юмуу даа арай арай

Avatar

Иргэн 2020-06-15 66.181.161.101

энэ олон нийтийн сүлжээгээр илт худлаа яриад байгаа сэжигтэн,яллагдагч,өмгөөлөгч,сэтгүүлчид,иргэн,ер нь хэн ч байсан зохих арга хэмжээ оноож баймаар юм.тэгэхгүй бие биенээ гүтгэх бусдыг харлуулах нь арай хэтэрлээ

Avatar

Сод 2020-06-15 213.55.221.10

Монгол оронд л хэрэгт татагдаж сэжиглэгдэж байгаа хүн улсын их хурал д нэрээ дэвшүүлсэн байдаг нь ёстой гайхамшигт тай байна даа.Тэгэхэд Европын орнуудад зөвхөн авгай гаа араар нь тавьсан, эмэгтэй хүний бөгсөнд гар хүрвэл шууд улсын хурлаас хөөгдөж байна! Улсын төрд шаашид ажиллах эрхээ бүрэн мөсөн хасуулж байна. Эрдэнэбат гуай та ичдэггүй юм уу?

Avatar

Зочин 2020-06-15 66.181.176.176

Тэгвэл АН-аас дэвших хун бараг гарахгуй биз Бараг бугд гэмт хэрэгт холбогдсон Ер нь эдэнд торийн эрх ялангуяа шуух прокурорь тагнуул авилгийн хучнийг огч болохгуй буруу ашиглаж юу ч хийж болзошгуй хумуус их байдаг бололтой юм

Avatar

Зочин 2020-06-15 202.9.46.129

Тойрог дотроо намаас нь хамт нэр дэвшсэн Өнөрболорын л хийлгэж байгаа ажил. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог бол жижиглэсэн 76 тойрогт намаасаа ганцаараа бус, томсгосон 28 тойргоос намаас бас 1-2 хүнтэй хамт нэр дэвшиж байгаа тул өрсөлдөгч намуудаас илүүтэй өөрийнх нь намын хамт дэвшигч нар л аюултай сонгууль. "Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм" гэж хэлэн сонгогчдын дургүйг хүргэсэн МАН-ын Өнөрболор л ер нь явж явж Ж.Эрдэнэбатыгаа өөрөөс нь илүү нутаг орноосоо гарчих байх

Avatar

Зочин 2020-06-15 66.181.176.176

Хэрэг ч гэж дээ юу ч олдоогуй улсад буцаагаад огчихсон газрын тухай л гээ биз Улсад ямар ч хохирол учруулаагуй Гэтэл ардчиллын асар их хоронгонд холбогдсон хумуус сонгуульд орсолдоод байдаг Магтуулаад л

Avatar

selenge: 2020-06-15 202.9.46.129

Ж.Эрдэнэбат одоо нэг орох болсоон. Сэлэнгэд байхын л хүний гараар могой бариулсан хулгайч байсан. Сэлэнгийн ЖДҮ г самарсан тендер хулгайлсан алт ухуулж байгал сүйтгэсэн 2 ч хүүхдийн зуслан цусалсан Ноён уул ухуулсан дулааны станц сумдын уурын зууханд эзэн суусан гээд бузарлаж өгсөн дөө. Сүүлд аймгийн төрийн албыг Мандалжуулсан мэргэшсэн хулгайч даа

Avatar

Зочин 2020-06-15 66.181.176.176

Тосон бумбад дуугийн нь чгэл уу компанид зохих шийдвэрийн дагуу шилжсэн гэвч тэндээс юу ч олоогуй улсад буцаагаад огсон газрын асуудлыг лдэврэгээд байгаа юм шиг байна лээ шуу дээ улсаас юу ч аваагуй бусдын адил монго идээгуй гээд байсан

Avatar

сонгогч 2020-06-15 27.35.12.230

шүүхэд хэрэг нь явж байгаа нэр дэвшигч нарыг сонгох нь зүйд нийцэх үү. үнэхээр утгагүй юм. тэр хүмүүс нь сонгогчдод өөрийгөө өмөөрөөл тайлбар тавиад л явж байна. нөгөө мөрдөн байцаах нууц энэ тэр юу болсон бэ.

Avatar

Зочин 2020-06-15 192.82.74.7

Хууль нь гууль болж. Баярцогтод хууль үйлчилдэггүй ээ, бас энэ хогийн урвагч Баярт бас

Avatar

Зочин 2020-06-15 66.181.176.176

Энэ холсний бичээчууд хуний нэр торд дэндуу аймшигтай халдах юм аа

Avatar

Zochin 2020-06-15 103.229.121.160

Nugiu erkh zuit tur yaasan bee

Avatar

Zochin 2020-06-15 103.229.121.160

Jinhene daranguilal togtoj bn
Bosoochee ard tumen min.Nuguu ardchilal.hunii erh haana bainaa

Avatar

Зочин 2020-06-15 202.9.40.123

Эд бүгдээрээ авилгалчид хээл хахууль авдаг гол хүмүүс нь байна. Шударгаар яллаж эрүүгийн хариуцлага оногдуулах хэрэгтэй:. шүүх хир зэрэг шударга ажилладагийг харах үлдлээ

Avatar

ЗОЧИН 2020-06-15 103.212.117.61

ХУЛГАЙЧУУДЫГ НОТЛООД ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ !

Avatar

Зочин 2020-06-15 202.126.88.71

Монгол чинь хуультай орон биз дээ. Нөлөөнд автсан шүүгчдийн бүгдийнх нь нэрмйг зарлаж хууль зөрчсөнийх нь төлөө бүгдийг нь шүүх хэрэгтэй

Avatar

irgen 2020-06-15 103.143.41.2

Ene Bayartsogt, Bayrt Gadaadiin company-d ilt davuu erkh ugch, avilgal avch, Mongol ulsiin tom ordiig uneguiduulseniih ni tuluu nasaar ni horij Oyuntolgoin gereeg huchingui bolgo. Zuvhun zes bish mash ikh alt unet metalliin ord Erdenetees ch tom Delhiid 10-t oroh ordtoi mutluu Mongolchuud bid, ur huuhduud mini ene baliar shunahai yumnuudaas bolj urund orj bna, Govi usgui bolj bna, yagaad Mongolchuud bid iim shuuh , shudarga huuligui bolchvoo, iim baliar heregtenguudiig hurdan shiitgeecheee

Avatar

Зочин 2020-06-15 203.91.115.55

Шударга юм байдаг бол хэн ч хэргээс зугтах боломжгүй. Харин шүүх яагаад өөрсдөө хууль зөрчөөд байгаа юм бэ. Хууль зөрчиж нэр дэвшигчийн эрхэнд халдсан гэм бурууг шийдвэр гаргасан шүүгчид хүлээлгэх үү. Эндээс хууль хүн бүрт үйлчилж байгаа эсэхийг харна. Шүүх захиалгатай хууль бус шийдвэр яагаад гаргаснаа тайлбарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-15 66.181.161.121

Xulsnii shuuxiin pizdaanuudiig bugdiig ni shuuxiin udur irnee. Odoo ta nar jencodoo duilduudaad tegj l bai. Udaxgui shudarga shuux ochnoo muu xulsnii shuugchid mini

Avatar

Зочин 2020-06-15 66.181.177.135

Шүүх чинь харин ойрын үед жинхэнэ шүүх шиг ажиллаж байна. Ийм л байх хэрэгтэй. Хулгайч, луйварчдад төрийн төмөр нүүрийг харуулах цаг болсон…

Avatar

Зочин 2020-06-15 66.181.176.176

Хэд хэдэн хуулийн заалтыг мэдсээр байж зөрчин сонгогч сонгогдогчдын эрхэнд халдан болохгүй шийдвэр гаргаж байгаа шүүгчийг энэ байгууллагад ажиллуулж ер нь болох уу Томилсон хүн удирдлагууд нь энгэж чихэн дүлий суух нь дэндүү шудрага бус мэт байна даа

Avatar

Зочин 2020-06-15 202.72.245.165

зөв л дөө , 10 тэр бум барьцаа гэдэг нь мафижсан төрхөө бүүр ил болгох юм даа. Исдаагууд

Avatar

Зочин 2020-06-15 150.129.140.80

ЯМАР ШҮҮГЧ НАР ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БАЙГААГ НЭРЭЭР НЬ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зо 2020-06-15 202.9.40.178

оросууд монголчуудаар тоглочих юм байна л даа Хүргэн хүү хүчээ үзүүлж байна үйлийн үр хүүхдүүдийг чинь ороох болно

Avatar

Зочин 2020-06-15 139.5.216.190

Дандаа ялтан сэжигтэн хулгайч алуурчид УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, "сонгуулийн ажилтай" гээд л сонгуулийн хороо нь албат боол нь байх ёстой юм шиг хэрүүл хийгээд л… Нохдыг бүгдийг нь хийх ёстой газар нь хий. Цоо шинэ үеийнхэн гарч ирж байж л Монголд хөгжил цэцэглэлт ирнэ. Хууччуул бол бүгд хулгайч луйварчид. Нэг ч гэсэн цэвэр хүн байдаг бол уу? Байдаг гэдэгт та итгэдэг үү? Ганц 2 хүн "дуучин Жавхлан л харьцангуй цэвэр байж магадгүй" гэдэг. Өөр саналтай, өөр нэр хэлэх нэг ч хүн олдоогүй…

Avatar

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020-06-15 202.9.46.129

ОЮУНЧИМИГ ГЭЖ ЭРҮҮДЭН ШҮҮГЧ AЛУУРЧИН АВГАЙ Ж.ЭРДЭНЭБАТЫГ ӨМӨӨРЧ МАФИЙН ГИШҮҮН ГЭДГЭЭ НОТЛОВ

Avatar

Зочин 2020-06-15 202.9.46.129

Шүүхийн зөв ш дээ, дахиад сонгогдоод л хичнээн дуудаад ирэхээ байчихна. Аягүй бол хэлмэгдсэнээ гайхаад шүүгч нарыг буруутгана. Яах аргагүй л дүүгээрээ дамжуулаад уурхай авах гэж оролдсон болон авсан нь үнэн л нотлогдсон нь юм билээ ш дээ, Тэр Алтай констракш-ны нөхөртэй нийлээд……. Өөр яалгах гэдэг байна аа, Энэ бузар муухай юмнаас л салцгаая гээд байгаа биз дээ????

Avatar

Иргэн 2020-06-15 59.153.112.22

Ер ньбодоод байхад манай шүүгчидэд даргаа ингэж болдоггүй юм хууль зөрчдөг юм гэж хэлж чаддаггүй хүмүүс шиг. Эрхэлсэн ажилдаа ийм хайш яйш хандаж болох уу.

Avatar

Иргэн 2020-06-15 59.153.112.22

Ер нь бодоод байхад манай шүүгч нар дарга аа ингэж болохгүй шүү дээ хууль зөрчсөн хэрэг болно гэж хэлж чаддаггүй хууль сахиулах ажилдаа үнэнч шударга ханддаггүй хэн нэгэн өндөр албан тушаалтны аяаар, үгээр ажилладаг хүмүүс юм шиг. Шүүгч нар чинь манийг бодвол /500,0-600,0/ хамаагүй их гурав, дөрвөн сая ₮-ийн цалинтай гээ биз дээ. Ийм байвал хэнд итгэх болж байна.Хэн нэгэн дураар авиралагч /авантюрист/ бүр гаарах байлгүй.

Avatar

зочин 2020-06-15 66.181.186.239

Энэ замаар явбал одоогийн ерөнхийлөгч удахгүй тоталитор буюу нэг хүнийг тахин шүтсэн изм байгуулна. Тэгээд эргээд өөрөө яг жилийн дараа өөрөө ийм байдалд орно.

Avatar

9876543210 2020-06-15 202.131.225.197

ЯВДАГ ГАЗРАА ЯВСАН НЬ ДЭЭРДЭЭ, ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ. ЮУН ГАЗРААС ТАСАРСАН АМЬСГААНУУД ВЭ….

Avatar

1 2020-06-15 103.57.93.235

УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйлдэл байна. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн байж болно, шүүх өөрөө үүнийг тогтооно. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдож бүрэн эрхийг дүтгэлзүүлж байж ялтантнаар тооцогдож шүүхийн шийдвэрийн авч явах эрх/үүрэгтэй. Тэр болтол гэмт хэргийн үйлдэл дээр баригдаагүй л бол хүн алсан байсан ч барьж хорих нь хаалттай ш дээ!!! Хэрэв ингэж болдог юм бол ЕРӨНХИЙЛӨГЧ-г төмөр замын асуудлаар 461-д саатуулж шалгаачээ!!!

Avatar

@зочин 2020-06-15 66.181.176.176

Хуульд зовшоорогдсоний дагуу нэр нь дэвшээд эрхээ аваад явж байгаа хунийг сонгууль болохоос хэдхэн хоногийн омно хуулийн хэд хэдэн заалт зорчин барьж хорьж байгааг улс торийн хортой явуулга гэхээс оор яаж узэх билээ Уунд сорог хучний шуухэд узуулээд байгаа нолоо илт харагдаад байна шуу дээ' Яагаад сонгуулийн уеэр ийм зуйл уйлдэж сонгуульд нолоолоод байна аа Уунийг зовтгох ямар ч ундэслэлгуй Манайх хууль цаазат ардчилсан улс юм уу Эсвэл хэн нэгэн дураар авирладаг анархи улс юм уу

Avatar

Иргэн 2020-06-15 59.153.112.22

Ж.Эрдэнэбатын асуудлыг өдий хүртэл хойшлуулсан юм чинь сонгууль өнгөрөөгөөд ярьж болно шүү дээ. Ер нь Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүчинтэй байгаа биздээ Тэгэхээр УИХ-аас зохих шийдвэргүйгээр барьж хорих эрх манай шүүхийхэнд байхгүй гэж үзэж байна.Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдэлд дурьдагдсан байсныг эрхэм шүүгчид бодвол уншсан байлгүй.Ингээд хууль хамгаалагч шүүгч нар хуулиа зөрчөөд байвал хэн хуулиа мөрдөх болж байна вэ.

Avatar

иргэн 2020-06-15 202.70.34.70

Сонгууль өнгөрөхөөр бас л хэцүү ш дээ. Хэрэг хийсэн нь нотлогдсон гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл тэр уурхайн газрыг албан тушаалаа ашиглан дүүгийнхээ нэр дээр шилжүүлж аваад дараа нь 1 доллараар ч бил үү Алтай констракш-д зарсан болж жүжиглэсэн,далдуур их мөнгөний наймаа явагдсан нь бараг ойлгомжтой. Тэгээд шүүхийг үл хүндэтгэн зарлан дуудахад огч очдоггүй. Ийм авилгачдыг яах ёстой вэ, УГаасаа манайд болохгүй байгаа юм л энэ ш дээ, Хорихоос өөр ямар ч арга байхгүй. Шүүх бол ажлаа л хийсэн. Зөв.

Avatar

Зочин 2020-06-15 192.82.74.7

Х.идэр гэуж хуулиа мэддэгүй хонгилийн шүүгч байх шиг байнаа

Avatar

Үочин 2020-06-15 202.9.40.12

УИХ-ЫН ГИШҮҮН БАЙХ НЬ ХЭРГЭЭС ҮАЙЛСХИЙХ ШАЛТГААН БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ 2019 ОНД УИХ-ЫН ГИШҮҮН Б. УНДАРМАА, СОЛТАН, ДАМБА-ОЧИР, ЭНХБОЛД НРАЫГ ШОРОНД ХИЙЧИХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ? УЛСЫН КРӨНХИЙ ПРОКУРОР ГУЙГААД Л СУУЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ !!!! ОДОО ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ БЭ ?

Avatar

Зочин 2020-06-15 66.181.176.176

Хэн хэргээс зайлс хийсэн юм бэ Сонгуулийн уеэр хууль зорчиж аль нэг нам булгийн эрх ашгийг хамгаалсан ногоог хорлох уйлдлийг ялангуяа хууль мордох естой хуулийн байгууллага гаргаж болохгуй л гэж узсэн байна Чи яагаад хууль зорчих нь зов гэж узээд байгаа билээ Манай ардчилагчид бур анхнаасаа шудрага ес ярьж гарч ирээгуй билуу Одоо хэнийг ч яргалахад бэлэн анархистуудийн дур торхоор харагдаад байна@_

Avatar

zochin 2020-06-15 174.91.95.226

СОНГИНОХАЙРХАНЫ ард түмнийг ДОРОМЖЛОН МАНАН адил нэр овогтой Хуурамч ГАНТУЛГЫГ дэвшүүлсэн тул СОНГИНОХАЙРХАНЧУУД БИД ҮҮНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ болгон АТОЗ-ийн ГАНТУЛГА болон ТҮҮНИЙ БАГ-ийн 3 гишүүнийг 100% -р дугуйлхаар шийдлээ.

Avatar

zochin 2020-06-15 174.91.95.226

Юун шүүх хурал вэ, ард түмэн тэсэхээ байлаа, шууд гавлаач !!!

Avatar

Зочин 2020-06-15 66.181.176.176

Энэ нохор жинхэнэ хуулийг угуйсгэгч яргачин байна Манай хууль цаазыг дээдлэнэ шудрага есыг сахина гэж гарч ирсэн ардчилагчид ариа бугдээрээ ийм болчоогуй л байгаасай'@

Avatar

Зочин 2020-06-15 174.91.95.226

Юун шүүх хурал вэ, ард түмэн тэсэхээ байлаа, шууд гавлаач !!!

Avatar

Зочин 2020-06-15 203.91.115.53

ene shuugchid hussen ontsgoos n tailbarlaad l huuliig dargiinha huseld taaruulah yum da

Avatar

Зочин 2020-06-15 203.91.119.42

Orsoldogch bolgonoo yamar neg khereg, shorongoor dalailgaj darj avah l gesen arga baina. Tiimdee ch huuli juram ogt hamaagui baigaam bish uu. Tegeed bas yos bolgood manai ner devshigchiig helmegduullee geed medegdel hiij matriin nulims unagaacgaagaad. Udahgui oortei ni ug sursun, uzel bodol zursun bolgoniig yavyylna daa harj l baigaarai

Avatar

Равдан 2020-06-15 64.119.27.240

Энэ сонгуулиар Хүрэлсүх тэргүүтэй Дарангуйлагчдад үгүй гэж саналаа өгөх болно.ЖДҮчин 60 тэрбумчин, авилгачдын насыг уртасгаж огт болохгүй шүү

Avatar

Иргэн 2020-06-15 66.181.184.28

Гэм буруутай нь шүүхээс тогтоогдоогүй байхад урьдчилаад яллачих юм байна л даа, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг шүүхээс нулимж байна даа хөөрхий, ингээд хуульгүй дур зоргын улс болж удахгүй хулгар чихтэй хогийн шуналтай Монгол Путинтай болох байх дөө хөөрхий!!!

Avatar

Zochin 2020-06-15 64.119.21.8

Ih hural gemt heregtnuudiin nuugddag uur bish shu. Heden ih hurald daraallaj suugad buren erh gj h*****d hamgaaluulad bhiin gene, hen ch harsan oilgomjtoi shu

Avatar

Зочин 2020-06-15 27.123.214.2

Нэг талаараа зөв салхи салхилж байна. Хэрэг хийсэн л бол бид COVID-19 өинө тэгш эрхтэй байгаа шиг шүүхийн өмнө мөн адил очдог болох гээд байгаа юм биш үү

Avatar

Зочин 2020-06-15 27.123.214.2

Шүүхийг хүндэтгэхгүй бол аргагүй ш дээ. Ж Эрдэнэбат хүмүүст яаж хууль биелүүлэхийг үлгэрлэх хэрэгтэй дээ

Avatar

111 2020-06-15 103.57.93.235

Шүүхийг үл хүндэтгэсэн байж болноо, Гэхдээ шүүх өөрөө хуулийг үл хүндэтгэж болохгүй биздээ?!

Avatar

Зочин 2020-06-15 185.225.210.132

ЭНЭ ХУЛГАЙЧДЫН ШҮҮХ ХУРЛЫГ ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙ ХОЙШЛУУЛААД БАЙДАГ ЯМАР ЁС ВЭ? СОНГОГЧИДОО, ҮР ХҮҮХДҮҮДЭЭ БОДООД, ЭНЭ ОЛОН ХУЛГАЙЧУУДАД ХУУЦ ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ…МОНГОЛЫГ ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХ УЛС ТӨРЫН ХҮЧИН УЛС ТӨРЧДИЙГ СОНГОЦГООЁ… ШИНЭ , МАХН 2- Л АВАРЧ МАГАД.

Avatar

Зочин 2020-06-15 159.203.36.53

АН, МАН БОЛОН ЭЛЕКТРАТААС НЭР ДЭВШИЖ БАЙГАА 49%, КОНЦЕСС, 60 ТЭРБҮМ, СТРАТЕГЫН ОРДЫН ЭЗЭД, ОЮУ ТОЛГОЙН МАНАН-гийн ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СОНГОХГҮЙ … ДАХИН СОНГОВОЛ ЭНЭ УЛС СҮЙРЛЭЭ ТАМИНЬ ЭЭ!!!!!

Avatar

Бухимдагч дорж 2020-06-15 66.181.161.61

Хулгайчид цөмөөрөө их хурлын гишүүн болж хамгаалалтад орохын төлөө зүтгэж байна. Сэлэнгэчүүдээ шудрага байгаараы даа. Та нарыг нийт монголчуудыг ж. Эрдэнэбат С. Баярцогт Эрдэнэбат нар яаж доромжилж чаддагийг хангалттай харлаа доромжлууллаа. ОДОО Болоо юм бишүү.

Avatar

Ц.Равдандаш: Би өөрийгөө Гаваагийн Батхүүгийн хүү гэдгээ нуугаад хэрэггүй гэж бодож байна 2020-06-15 66.181.190.223

Сайхан л хүүтэй хүн байна Гаваагын Батхүү агсан.

Avatar

Энэ сонгууль үзгээр хувьсгал авчираасай 2020-06-15 66.181.190.223

Луйварчид, авилгачидаас салцгаая

Avatar

Зочин 2020-06-15 66.181.178.135

Novshnuud hynaj shiidverelseer btal songuuli duuslaa albaar ingej hoishluulj uuj bgaa bh.gui yu

Avatar

Zochin 2020-06-15 119.40.98.177

Тээд үнэхээр хэрэг хийчихсэн юм уу
Одоо ч амар болох нь дээ
Шүүгээгүй байж хэрэгтэн болгоод

Avatar

0123456789 2020-06-15 202.55.191.130

ЛУЙВАРЧИД ХУУЛИАС ЗУГТАЖ БАЙНА. ГИШҮҮН БОЛЖ ЖАРГАХЫГ ХҮСЧ БАЙНА. АРАЙ Ч ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж