С.Мандахын доргио төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

С.Мандахын доргио төрсөн өдөр

“New Star” студийн гүйцэтгэх захирал С.Мандах өчигдөр  “Seoul” ресторанд
төрсөн өдрөө тэмдэглэлээ. Зургаан жилийн өмнө байгуулагдсан “New Star”
студи одоог хүртэл урлагийнхантай нэгэн  тогоонд буцалж явдаг билээ.
Ажил хэргийн андууд, дотны найз нөхдийнхөө хүрээнд төрсөн өдрөө 
даруухан  тэмдэглэж байгаа гэсэн хэдий ч урлагийн одод цугласан доргио
үдэш болж өнгөрлөө. 

Түүний
төрсөн өдөрт зууны манлай дуучин Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн
дуучин Х.Лхагвасүрэн, “Айзам” хамтлагийн дуучин Ч.Тамир, “Элкондор”
хамтлагийн дуучин байсан Б.Хэрлэн, дуучин Х.Оюунбилэг, альтернатив
дуучин Х.Отгоо, “Fire” хамтлагийн дуучин Далай, “Гурван охин” хамтлагийн
Ану, Соло, “Lemon” студийн захирал Х.Лхагвадорж, “Sound of Mongolia”
компанийн захирал Ц.Дамдинсүрэн  гээд олны танил эрхэмүүд энэ үдэш
хүрэлцэн ирсэн байв.

Энэ л үдэш С.Мандахт зориулан рок, попын
одод ар араасаа ая дууны мэндчилгээ дэвшүүлэн  “Seoul” рестораныг
доргиосон. Сүүлийн хэдэн жил тайзнаа ховорхон дуулсан эртний хит дуунууд
төрсөн өдрийн эзний хүсэлтээр ирсэн зочдыг  мялаасан. Поп хатагтай
Сараа, “Харанга”-ын Лхагваа, дуучин Оюунбилэг, дуучин Хэрлэн , алс холын
Францаас амралтаараа ирсэн “Айзам” хамтлагийн Тамир гээд л нэг дор
нэгэн тайзан дээр тэр бүр дуулаад байхгүй  урлагийн энэ л гайхалтай уран
бүтээлчид Мандахын төрсөн өдрийг чимэж байлаа. Тэрбээр “Миний төрсөн
өдөр хийморьлог, тэнгэрлэг болж байна” хэмээн тайзан дээрээс  дуу алдан
хэлсэн юм. Агуу найз нөхдөөр хүрээлүүлсэн “New Star” студийн гүйцэтгэх
захирал С.Мандахт төрсөн өдрийн мэнд хүргэе.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж