Миннеаполис хотын цагдаа асан Дерек Шовин хуурамч мөнгөөр тооцоо хийсэн гэх Жорж Флойдыг баривчилж байх үедээ хэт харгис хандсанаас болж амийг нь хөнөөсөн хэргээс хойш Миннеаполис хотод хэд хэдэн цагдаа сайн дураараа ажлаа орхихоор шийдэж, халагджээ. Одоогоор долоон цагдаа өөрсдөө ажлаа хаясан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мөн энэ тоо нь зөвхөн сайн дураар халагдсан цагдаа нарын тоо тул баривчилгаанд оролцсон дөрвөн цагдаа үүнд хамааралгүй билээ.
Ажлаасаа гарсан цагдаа нарыг Жорж Флойдын үхлээс болж ажлаа орхисон эсэхийг мэдэх боломжгүй ч цаг хугацааг нь харвал тийнхүү таамаглаж болохоор байгаа юм. Харин Миннеаполис хотын цагдаагийн газар дээрх цагдаа нарыг Жорж Флойдын хэрэгтэй хамааралгүй, өөр олон шалтгаанаар ажлаасаа гарсан хэмээн мэдэгдэж буй гэнэ.
Жорж Флойдын үхлээс болж тус цагдаагийн газар олны шүүмжлэлд ихээр өртөж байгаа. Ард иргэд шударга ёс шаардаж, цагдаа нарын санхүүжилтийг бууруулахыг, Миннеаполис хотын цагдаагийн газрыг татан буулгахыг уриалж байгаа билээ. Харин хотын захиргааны зүгээс хэрвээ цагдаагийн газрыг татан буулгавал хотод энх тайвныг сахиулах боломжтой болохыг судалж байгаа гэнэ.
Эх сурвалж: CBSNEWS