Тахлын дараа ОХУ-д дундаж өрхүүд хямарч, баячууд баянаараа үлдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Тахлын дараа ОХУ-д дундаж өрхүүд хямарч, баячууд баянаараа үлдэнэ гэв

Тахлын дараа ОХУ-д дундаж өрхүүд хямарч, баячууд баянаараа үлдэнэ гэв

Цар тахалтай холбоотой хөл хорионоос болж олон орны эдийн засаг хямарч байгаа.. Дөрөв, тавдугаар сард маш олон орон дотоодын нийт бүтээгдэхүүн эрс багассан гэдгээ зарлаж, дэлхий даяар аюулын харанга дэлдээд байна.

Энэ хямрал иргэдэд хэрхэн нөлөөлөх, ялангуяа иргэдийн орлого, тэгш бус байдалд хэр нөлөө үзүүлэх талаар мэргэжилтнүүд судалж байгаа аж.

Зарим мэргэжилтнүүд дээрх хямрал нь иргэдийг өрөнд “живүүлнэ” хэмээн үзэж, зарим нь үйлчилгээний салбар сөнөнө гэцгээж байна. Гэхдээ эдгээр таамаглалууд биелэхгүй ч байж болно. Хэрвээ тахлын дараагийн давлагаа энэ оны намар дахин хохирол учруулахгүй бол хямралаас гарахад амархан байх аж.

Харин ОХУ-ын мэргэжилтэн Иван Ткачев “Сангийн яамны албан ёсны урьдчилсан мэдээгээр бол энэ онд нийт иргэдийн орлого 3.8 хувиар буурч, дараа жилд зарим иргэдийн орлого үргэлжлүүлэн 2.8 хувиар буурах төлөвтэй байна. Засгийн газраас айл өрхүүдийг дэмжих арга хэмжээ авахгүй бол дээрх тоо баримт бодит байдал дээр маш хэцүү байх болно. Гэхдээ бас тийм ч хэцүү байхгүй болов уу гэж найдаж байна” хэмээн ярьжээ. Түүний хэлснээр гол асуудал нь иргэдэд үзүүлэх тусламж хангалттай биш, ойролцоогоор 800 тэрбум рубль гэнэ. Энэ тусламжнийгмийн эмзэг бүлэг, олон хүүхэдтэй дундаж түвшний айлуудад чиглэдэг аж. ОХУ-ын гэр бүлүүд ойролцоогоор дөрөвний гурав нь хоёр хүүхэдтэй байх ба тэд 2020 оны хоёрдугаар улиралд тус бүр 25 мянган рублийн халамж авах юм байна. Гэвч зургадугаар сараас хойш дахин халамж төлөвлөгдөөгүй байгаа аж.

Үүнээс үзэхэд гэр бүлийн гишүүн тус бүрт 6250 рубль очих буюу сарын ойролцоогоор 2100 рубль арайхийн хүрнэ гэсэн үг юм. Харин харьцуулж үзэхэд ОХУ-ын дундаас дээш түвшний өрхийн орлого сарын 32500-47000 рубль байдаг байна. Тэгвэл засгийн газраас үзүүлж буй халамжийн мөнгө иргэдийн орлогын 4.5-6.5 хувьтай тэнцэж буй.

Харин бие даасан эдийн засагчид иргэдийн орлого энэ онд дор хаяж найман хувиар буурна хэмээн тооцоолж буй. Онолын хувьд засгийн газар хямралын үеэр нийгмээ дэмжихийн тулд илүү их мөнгө зарцуулах боломжтой ч эрх баригчид мөнгийг зүгээр хаяж байна хэмээн боддог аж.

ОХУ-ын нийгмийн хамгийн олон өрхийг хамардаг дундаж давхарга 2020-2021 онд жижгэрэх нь гарцаагүй болж. 2019 оны тооцоогоор ОХУ-ын нийт өрхүүдийн 38 хувь нь дундаж давхаргынх боловч нийгмийн эдийн засагт идэвхтэй оролцдог нь ердөө долоон хувь аж. Тэгвэл энэхүү дундаж давхарга дотроо арай бага орлоготой өрхүүд нь ядуу давхарга руу шилжих эрсдэлд ороод байна. Жижиг бизнесүүд хямралд хамгийн хүнд цохигдож, орлого буурч, зарим нь хаагдах дээрээ тулна. Ийнхүү дундаж давхарга хямрах хэдий ч баячууд баян хэвээрээ үлдэх тул нийгмийн тэгш бус байдал улам нэмэгдэх аюул нүүрлээд байна гэж эдийн засагчид онцолжээ.

Эдгээр хүчин зүйлүүд ОХУ-ын дотоод бодлогод нөлөөлж, улс төрийн өөрчлөлт, илүү хариуцлага зэргийг шаардах хүний тоо эрс нэмэгдэж магадгүй. Хямралаас эргэн сэргэхэд хугацаа орох ч эдийн засгийн гамшиг хараахан нүүрлэхгүй хэмээн Иван Ткачев үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж