Эмэгтэйчүүдийн шатрын онлайн нээлттэй тэмцээн болох “Djerba” энэ сарын 14-ний зохион байгуулагджээ. Энэхүү тэмцээний гол зорилго нь Араб, Африкийн орнуудын эмэгтэйчүүдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Монгол улсаас "Djerba" онлайн нээлттэй тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Мөнхзул, ОУМ О.Өлзийхишигжаргал, Мастер Д.Мөнхзул, Н.Энхболор, Б.Удвал, Д.Өнөрзул, Х.Есүгэн, М.Пагамдулам зэрэг шатарчид оролцон, оюун ухаанаа уралдуулсан байна. Нийт 2000 ам.долларын шагналын сантай, швейцарь системээр 17 өрөг, цагийн хяналт талдаа 3+0 цагаар тоглогдсон энэхүү тэмцээний дэлхийн хэсэгт ОУМ О.Өлзийхишигжаргал 3-р байр эзэлж, 150 ам.доллар эзэн болжээ.
Djerba эмэгтэйчүүдийн онлайн нээлттэй шатрын тэмцээн нь дэлхий, африк, араб гэсэн гурван бүст хуваагдан явагджээ
Дэлхийн бүсийн ялагчаар Азарбайжан улсын Их мастер Зейнаб Мамедъярова тодорсон бол Африкийн бүст Египет улсын шатарчин Алаа Элгамал, Арабын бүст Египетийн Их мастер Шахенда Вафа нар тус тус түрүүлжээ.
Холбоотой мэдээ