ТУСГААР ТОГТНОЛОО авч үлдэх үү, тавьж туух уу!

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

ТУСГААР ТОГТНОЛОО авч үлдэх үү, тавьж туух уу!

ТУСГААР ТОГТНОЛОО авч үлдэх үү, тавьж туух уу!

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөг барьцаанд байршуулсангүй гэх үндэслэлээр Баасан гаригийн /2020.06.12/ шөнө цагдан хорьжээ.  Баяр ёслол, Баасан гаригт баривчилгаа явуулдаг Оросын арга одоо ч Монголын хууль, шүүхэд “хүчинтэй” үйлчилдэг. Ж.Эрдэнэбат гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Гэхдээ гишүүний халдашгүй эрхэнд халдах эрх ҮАБЗ-д ч байхгүй. УИХ-ын гишүүнийг барьж, хорих бол эхлээд гишүүний эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д гаргах ёстой. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар “Шүүх, шүүгчдийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудыг ноцтой зөрчлөө” гэж мэдэгдэл  гаргасан ч спикерийн үгийг шүүх “гөлөөг” чинээ тоохгүй байгаа нь хамгийн аймаар.

“Нацистууд эхлээд коммунистуудыг баривчиллаа, би коммунист биш учраас дуугарсангүй. Дараа нь үйлдвэрчний эвлэлийнхнийг барихад би гишүүн нь биш учир чимээгүй л байлаа” гэгчээр М.Энхсайханыг Тавантолгойн төслөөр шүүхэд дуудаад авто машины хэрэг тохоод дөрвөн жил зургаан сарын хорих ял шүүхээс онооход МАН чимээгүй л байв, манай сэтгүүлчид дуугүй л байлаа. Зүй нь М.Энхсайханыг хууль, шүүх дээрээс авсан даалгаврын дагуу хилсээр яллаж байхад МАН болон манай хэвлэлийнхэн дуугарсан бол “Дараа нь еврейчүүдийн ээлж ирэхэд би еврей биш учир огт эсэргүүцээгүй. Эцэст нь тэд намайг баривчилахад тэднийг эсэргүүцэж чадах хэн ч үлдээгүй байлаа” гэгч болохгүй байсан юм. Ж.Эрдэнэбатыг шүүх “хүчиндээд”, шууд хорьчихож чадахгүй байсан юм.

Ж.Эрдэнэбатын баривчилгаа бол эхний ч биш сүүлийнх ч биш.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн өндөр дээд албан тушаал хашиж, улс орныхоо төлөө зүтгэж явсан хүмүүсийг хоморголон эрүү үүсгэх “ажиллагаа” эхэлсэн. Энэ бол нэлээд эртнээс төлөвлөсөн гадаадын оролцоотой компанит ажил ч гэж харагдах болсон.

 С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг “эрүүдэн шүүжээ” гэж айж, ичихээсээ өмнө ардах асуудлыг нь МАН ч, манай хэвлэлийнхэн ч олж хараагүй. Үндсэн хуулийн бус аргаар ҮАБЗ-д том эрх мэдэл өгөх үеэс  Монгол Улс парламентын биш шүүхийн засаглал руу шилжсэн. Өөрөө унасан хүүхдүүд уйлдаггүй гэж үгтэй, гэвч ингээд тусгаар тогтнолоо тавьж туух уу, хамгаалж үлдэх үү.

Өнөөдөр С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт холбогдох хэргийг хэлэлцээд барьцаанд 10 тэрбум төгрөг байршуулахыг шүүх шаарджээ. Шүүхээс өгсөн үл гүйцэлдүүлэх шаардлага болох арван тэрбум төгрөгийг байршуулахгүй бол тэднийг Ж.Эрдэнэбат шиг “ачаад” явна гэсэн үг. М.Энхсайхан шиг хэрэг тохоод яллана гэсэн “сүрдүүлэг”. Сценарийг нь нэг хүн бичдэг, шүүхэд өгдөг, хэрэв шүүх өгсөн даалгаварыг нь биелүүлэхгүй бол Ц.Зоригт,  Х.Батсүрэнг шиг ажлаа өгөхөд хүрнэ.

Арван тэрбумыг халааснаасаа гаргаад, барьцаанд тавьчих баян хүн ховор. 640 суудалтай сургуулийн төсөвт зардал нь 3.8 тэрбум гэвэл бараг 1800 хүүхдийн суудалтай гурван сургууль барих хэмжээний мөнгө. Гэтэл 280 сая ам.доллараар “овоолсон шороо” босгосон хүн энэ бүх хэргийн ард “автор” болоод сууж байна гэдэг Монголын тавилан юм даа. Оюутолгойн төслөөс улсын төсөвт төлж буй татвараас шүүх, АТГ, прокурорын байгууллага, цагдаа, ҮАБЗ  бүгд цалинжина, тусгай хангамж эдэлнэ.

Гэтэл Оюутолгойн гэрээг байгуулсан, хөдөлгөсөн, эдийн засгийн реформ хийсэн, ардчилал, хүний эрхийн төлөө тэмцсэн, дуугарсан хүмүүсээ нэг, нэгээр нь  шоронд хорьсоор нэг л өдөр тэд чамайг баривчилахад тэднийг эсэргүүцэж чадах хэн ч үлдээгүй байх вий.

Коронавирусээр айлгаж, УИХ-ын сонгуулийн хойшлуулах, “нэг хүнд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх” хүсэл нэг хүнд байсан, байсан. Тиймээс Монголын парламентын сонгуулийг будилаантуулах, муухай харагдуулах бүх чиглэлээр довтолж байна. Одоо тэгээд нум, сумаа ч нуухаа больж дээ.

Тиймээс парламентад суудалтай намууд нэгдэж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх цаг болжээ. Нэг, нэг мэдэгдэл шидчихээд, мэдэгдлийнхээ ард нуугдах цаг биш юм.

Иргэд ч хэнд сонгуулиа өгвөл хүний эрх, эрх чөлөөтэйгөө үлдэх ээ бодох, хариуцлагатай мөч ирсэн байна. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг парламент бүрдвэл Монгол Ерөнхийлөгчийн засаглал руу гулсана, хүний эрх, эрх чөлөө цаашаа болно. Өнөөдөр Монгол Улс парламентын засаглалтай орон. Харамсалтай нь, парламентын засаглал ялах уу, шүүх дийлэх үү гэсэн сонгууль болж байна.

Тэгэхээр зургадугаар сарын 24-нд    монголчууд хүний эрхтэйгээ үлдэх, хүний эрхэнд орох эсэхээ сонгох ёстой болж байна.  Монголчууд хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэгсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж