Осол: Нэг хүн нас барж, 3 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Осол: Нэг хүн нас барж, 3 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Осол: Нэг хүн нас барж, 3 хүн ГССҮТ-д хүргэгджээ

НЭМЭЛТ: 13.50 ЦАГ

БАРИЛГЫН АЖЛЫГ УБЕГ-ЫН ЗАХИАЛГААР “ХОС БАР” КОМПАНИ ГҮЙЦЭТГЭЖ БАЙЖЭЭ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажууд "Хос бар" компанийн барьж байсан барилгын хавтан нурсан ноцтой осол өнөө өглөө 09:00 цагийн орчимд гарчээ. Ослын дуудлага 09:10 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу НОБГ-ын 105 дугаар ангийн алба хаагчид ослын газарт ажиллаж нурангид дарагдсан хоёр хүнийг эсэн мэнд гаргаж ГССҮТ рүү хүргүүлжээ. Харамсалтай нь осол гарах үеэр 55 настай иргэн нурангид даруулж амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очих үед хоёр хүн нурангид дарагдсан байдалтай байжээ. Тухайн барилга дээр 66 хүн ажиллаж байсан бөгөөд нуранги  болдог хэсэгт дөрвөн хүн ажиллаж байсан аж. Осол гарах үед иргэн Э нь амжиж гарсан бол 39 настай Ч, 31 настай Б нар хүнд гэмтэж, 55 настай иргэн нас барсан байна.  Аврах ажиллагаанд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын алба хаагчид гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж талийгаачийн цогцосыг нурангиас гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажууд "Хос бар" компанийн барьж байсан барилгын хавтан нурснаас үүдэн дээрх осол гарсан бөгөөд барилгын ажлыг  УБЕГ-ын захиалгаар гүйцэтгэж байсан аж.

Одоогоор ослын газар цагдаагийнхан болон мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна. Тус барилгыг цагдаагийн хамгаалалтад авчээ.


БАРИЛГЫН НУРАНГИД ДӨРВӨН ХҮН ДАРАГДСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгыг нураах явцад 3-4 хүн дарагдаж, нэг хүн нас барсан гэх мэдээлэл байна. Хуучин барилгыг нураах явцад гол хана нурсны улмаас уг осол болжээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээлснээр гурван хүнд эмнэлгийн тусламж үзүүлж ГССҮТ-д хүргэгджээ.

Өнөө өглөө болсон уг ослын газарт онцгой байдлын алба хаагчид нурангид дарагдсан нэг хүнийг аврах ажиллагаа явуулж байгаа аж. Улмаар нурсан хананд дахин хүн дарагдсан байх магадлалтай гэнэ. Мөн цагдаагийн байгууллага болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж