Фото: Бизнес эрхлэгчид талбай дээр тайван жагслаа | News.MN

Фото: Бизнес эрхлэгчид талбай дээр тайван жагслаа

Фото: Бизнес эрхлэгчид талбай дээр тайван жагслаа

Фото: Бизнес эрхлэгчид талбай дээр тайван жагслаа

НЭМЭЛТ: 13.30 ЦАГ

Сүхбаатарын талбай дээр Монголын 100 бизнес эрхлэгч залуу өнөөдөр /2020.06.15/ хөл хориог дотооддоо цуцлахыг шаардан эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж байна. Тэдний тайван жагсаал 18.00 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн ч Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зөвшөөрөлгүй жагсаал хийсэн хэмээн тараасан байна.

 


БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУС ӨНӨӨДӨР ТАЛБАЙ ДЭЭР ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙНЭ

Сүхбаатарын талбай дээр Монголын 100 бизнес эрхлэгч залуу өнөөдөр буюу зургадугаар сарын 15-ны 13:00-18:00 цагт хөл хориог дотооддоо цуцлахыг шаардан эсэргүүцлийн тайван жагсаал хийхээ мэдэгдлээ. Бизнес эрхлэгч залуус нэгдэн, Бизнес эрхлэгчдийн нэгдэл байгуулжээ. Тус нэгдлээс өнөөдөр 11:30 цагт Ковид 19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн ажилд нь хүндрэл учирч буй талаар мэдээлэл хийв. Тэд УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа хийж буй эрх мэдэлтнүүд олон хүнийг хамарсан уулзалт цуглаан зохион байгуулж, иргэдтэй сельфидэн, тэврэлдэн үнсэлдэж, хорио цээрийн дэглэмээ зөрчиж, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулах боломж олгохгүй байна хэмээн онцоллоо.

Бизнес эрхлэгчид хөл хорио цуцлахыг шаардаж байна

Posted by News.mn on Sunday, June 14, 2020


БИД АЙМШГИЙН ХҮҮЛЭЛТИЙН СИСТЕМ ДОР НОМХОН МОРЬ ШИГ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЯВЖ ИРСЭН

Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл "BRB" компанийн захирал Ж.ЭНХЖАРГАЛАН:

-Бид Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, хууль дүрэм журмыг үг дуугүй дагаж мөрдөж ирсэн. Өдөр бүр ЭМЯ-ны лайв мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авч, бүх шаардлагыг дагаж явсаар өнөөдөртэй золгож байна. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд хөл хориог цуцлах бүрэн боломжтой, гадуур айдас түгшүүр байхгүй гэж бизнес эрхлэгч залуучууд бодож байсан. Тиймээс эрх биш зургадугаар сарын 1-нд хорио тавигдах байх гэж найдсан. Гэтэл хорио цуцалсангүй.

Сонгууль эхэлж, хууль нь үйлчлэхээ больсон. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн уулзалтад хамгийн багадаа 100-200 хүн, дээд тал нь 1000-2000 хүн ирж байна. Тэд сельфидэж, үнсэлдэж тэврэлдэж байна. Яагаад бизнес эрхлэгчид үгээ хэлж, жагсах гэхээр хааж боогдуулаад, цагдаа, мэргэжлийн хяналт нь 5-15 саяар торгоод явчихдаг юм бэ. Нөхцөл байдал ийм байгаа учраас өнөөдөр Сүхбаатарын талбай дээр бизнес эрхэлдэг 100 залуу ирж, үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагсаал хийнэ. Холбогдох газруудаас зөвшөөрөл өгөөгүй бид шударга бус хуульд дүрэмтэй чинь тэмцэх гэхээр арга хэмжэ аваад байдаг. Эрх мэдэлтнүүд нь олон хүн цуглуулж сельфилдээд, иргэдтэй тэврэлдэж үнсэлдээд болоод байхад бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулах боломж олгохгүй байна.

Хүүхдүүд гэртээ “зэрлэгшиж” байна. Саяхан хүүхдүүд гадаа тоглох гэж яваад 4, 5-аараа амиа алдлаа. Өчигдөрхөн явган хүний зам байхгүй газраар хоёр хүүхэд тэмтчээд яваа, шөнийн 10, 11 цагийн үед авсан бичлэг цацагдлаа. Хөл хорио энэ мэтчилэн нөхцөл байдал, амьдралтайгаа нийцэхгүй байна. Төр засаг бизнесээ аврах талаар юу хийсэн юм бэ? Бизнесийг солонгоруулдаг сигмент рүүгээ яагаад анхаарахгүй байгаа юм бэ.

Бид хүүхдийн 100 мянгаар дутаагүй. Бид өнөөдөр бизнесээ хийгээд явж байхад ар гэрээ тэжээгээд, ажилчдаа цалинжуулаад, зээлээс зээлийн хооронд амьдраад болж байсан. Бизнес эрхлэгч залуучууд таван сар зээл, өрийн хооронд хэрхэн тэссэн гэж бодоод байгаа юм бэ. Өнөөдөр бид таван сарын зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байна. Банктай тохиролц гэдэг 5,3 сая төгрөгийн зээл авсан гэхэд 80, 90 хувь нь зээлийн хүүд төлөгдөж байна.

Цар тахлын улмаас кинотеатр, аялал жуулчлал, баар ресторан, караоке, арга хэмжээний заалууд гээд хүн цуглуулдаг бизнес, хүүхдийн тоглоомын талбай ажиллаж болохгүй гээд бүгдийг нь хаачихсан. Энэ бүх байгууллага зээлтэй шүү дээ. Бид аймшгийн хүүлэлтийн систем дор номхон морь шиг өнөөдрийг хүртэл явж ирсэн. Өнөөдөр Монгол Улс шиг 18-20 хувийн хүүтэй зээл төлдөг улс алга. Дээр нь банк бус, хувь хүүлэгч нар өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бүхний дор бид тэвчээртэй явж ирсэн.

Өнөөдөр бизнес эрхлэгч залуучууд, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид давагдашгүй хүчин зүйл гэдэг заалтаар маш олон гэрээн дээр унаж байна. Түрээслэгч нарыг буруутгах арга байхгүй. Тэд ялгаагүй байр, тог цахилгаан, цэвэр ус гээд урсгал зардлаа төлж байгаа. Бид хэзээ ч үхлээ хатлаа, цалингаа тавьж чадахгүй байна гээд төрөөс тусламж хүсч байгаагүй. Анх удаа бид бизнес эрхлэгчдээ дэмжээд өгөөч ээ гэж хүсч байна.

МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИД ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БИДНИЙ ХҮЗҮҮН ДЭЭР ДАРЖ СУУЧИХААД БООМИЛЖ БАЙНА

Ц.Энхжаргалан бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, төр засгийн шийдвэрийг тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотноо цагдаагийнхны гарт амиа алдсан өнгөт арьстан Жорж Флойдын үхэлтэй зүйрлэн тайлбарлав. Тэрбээр "Түүний хүзүүг боомилж амийг нь хохироосонтой адил өнөөдөр Монголын эрх баригчид жижиг дунд бизнес эрхлэгчид бидний хүзүүн дээр дарж суучихаад, "Амьсгалж чадахгүй байна. Хоёр метрийн зайгаа бариад ажил хийж мөнгө олъё гэхээр боомилж байна" гэв.

Ц.Энхжаргалан "2021 оныг дуустал бизнес эрхлэгчид биднийг муу зээлдэгч болгохгүй, данс хаахгүй байгаасай гэж хүсч байна. Учир нь дурын байцагч очоод данс хаах боломжтой нийгэмд бид амьдарч байна. Нэгэнт ам нээснийх бизнесийн ердийн зээлийн жилийн 12-24 хүүг 3-6 хувьтай болгож өгөөсэй. Ийм хүүтэй зээл олдвол жижиг дунд бизнес цэцэглэнэ. Тэгвэл нөгөө яриад байдаг нэг сая жуулчин хүлээж авах нөхцлийг бүрдүүлэх маш олон залуус бэлэн байна. Энэ шаардлагыг тавдугаар сард төрийн байгууллагад тавьсан. Хариуд нь судалж байна, тооцож байна л гэсэн.

Тэгсэн хэр нь хүүхдийн 100 мянга, ажилчдад 200 мянган төгрөг өгөх арга хэмжээ авлаа. Энэ хангалтгүй байна. Манай BRB компанийн 16 ажилтанд 200 мянган төгрөг орж ирсэн. Ажилчдынхаа дансанд шилжүүлсэн. Гэвч цаана нь урсгал зардал, түрээс зэргийг аван сарын хугацаанд яаж дааж байна гэж бодож байна вэ. Өрөнд орж үхлээ.

Биднийг бухимдуулж байгаа хамгийн гол зүйл нь сонгууль эхэлсэн чинь өнөөх Ковид-19 халдвар нь алга болчихсон. Энэ л шударга бус үйлдэлтэй санал нийлэхгүй байгаа учраас өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр болсон" гэв.

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУСЫН ТАВЬЖ БУЙ ТАВАН ШААРДЛАГА

Бизнес эрхлэгчдийн нэгдлийн зорилго нь ААН тус бүрт тулгамдаад байгаа цаг үеийн болон улс төр, бизнес эрх зүйн орчин, санхүүгийн нөхцөл байдал зэрэг урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг нэгтгэж шийдвэрлүүлэх, үр дүнд хүрэх гэж ойлгож, үр дүнд хүрэхийг эрмэлзэж, төрийн шийдвэр гаргах шатны өндөрлөгүүдэд санал шаардлага тавьж, нөлөөлөхийг оролдож байгаад оршиж буй аж. Тэд таван шаардлага тавьж буйгаа танилцууллаа. Үүнд:

  1. НӨАТ-аас чөлөөлөгдөх /100 сая хүртлэх дүнгээр/
  2. НДШ-ийн төлбөрөөс 50 сая хүрлэх дүнгээр чөлөөлөгдөх
  3. Хөнгөлөлттэй нөхцлийн зээл авах /3%, 3-5 жил/
  4. 2020 он дуустал ААНБ-ын НДШ, НӨАТ, Хувь хүний ОАТ, бүх төрлийн зээлийн төлбөрт алданги тооцохгүйн дээр Харилцах данс хааж битүүмжлэхгүй байх.
  5. Банкны хүүг жилийн 8%, ББСБ 12% болгож, одоогийн хувь хэмжээг бууруулах гэсэн таван шаардлага багтжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hmm 2020-06-15 66.181.168.8

энэ BRB-н захирал гэж баян тарганаараа гайхуулаад байсан амьтан яах нь вэ жоохон танигдах санаатай юм хийж явна уу

Avatar

Доржоо 2020-06-15 103.11.192.34

энэ чинь урд зүгийн царай юу даа

Avatar

Хотын уугуул иргэн Бат 2020-06-15 103.229.120.48

За битгий тэнэгтээд бай…Энэ хэдэн шалдан банди нар. Урд хойд хөршид байдал ямар байгааг мэдэхгүй байгаа юм уу. тэнэг пацаанууд…Та нарын бизнес хийнэ гэж юу байсын…Ардын намын бодлго маш зөв. Хүрэлсүх л энэ корона-г барьж чадаж байна ::

Avatar

Зочин 2020-06-15 192.82.67.85

Чам шиг туйлширсан тэнэгүүд л бидний сонголтыг балладаг юм даа. Айл гэр ААН-ийн нөхцөл маш хүнд бна.

Avatar

Зочин 2020-06-15 66.181.160.2

Бид дотроо тархаагүй байна

Avatar

Зочин 2020-06-15 192.82.73.99

Hichneeen hun ajilguidej baigaag neg anzaaraad uzeereei BAT erguu ats mine

Avatar

Бат 2020-06-15 192.82.75.99

Топор Хүрэлсүх ээ , хотгор шанага Хүрэлбахтар аа $ ханш түүхэнд байхгүй гээр өсч 2824 төш боллоо, төсвийн алдагдалаа ханшнб зөрүүгээр нөхөэ, уул уурхайн цөөхөн хэдэг компагиудад энэ нь хшигтай байгаа эирийг ард иргнд Жижиг Дунд бизнесс эрхэлдэг гадаадад сурдаг оюутнууд энэ байдлыг тэсч чадахгүй байна. Их сүрж н мэдэгдэл хийж Монгол улс мөнхөтэй валютыг нөөц эй гээд л байх юм 2016 онд 6 сард 1USD= 1996,7 Moнгол банкны ханш, байсан байна, бодит байдал ийм байхад сайхан болгосон мэт ярих юм

Avatar

зочин 2020-06-15 203.91.119.42

Залуусаа та нар эхлээд бий болоод байгаа аюулаа бод дараа нь ярьвал яасийн

Avatar

Зочин 2020-06-15 103.80.211.26

ymr ayul bii bolod bgan? ter yriad bga corona chine songuuliin show n deer tardaggvi pub restorand tardaggvi edvv? ehleed naad tarhia tsevrel daraa n yum bich

Avatar

Зочин 2020-06-15 113.198.137.165

Ажилгүй төрийг шатаавал таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж