
Энэ үеэр мөн Монгол Улсад 14 хоног аялаад ирсэн Сингапур дахь ДЕЛЛ компанийн салбарын Маркетингийн захирал хатагтай Крити Капуурын “Мөнх хөх тэнгэртэй, ер бусын Монгол орноор” гэсэн фото зургийн үзэсгэлэнг Элчин сайдын яамны санаачлага, дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.
Хатагтай Крити Капуур нь дэлхийн 43 орноор аялсан бөгөөд тэрээр мэргэжлийн камераар авсан уран сайхны фото зургийн баялаг цуглуулгатай юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол орны уудам нутгаар 3200 км аялахдаа авсан фото зургийн үзэсгэлэнгээ гаргахад тусалсан ЭСЯ-ны хамт олонд талархалаа илэрхийлж байна” гээд “Монгол орны байгалийн онгон газрууд, гүн хөх тэнгэр, нүүдэлчдийн уламжлалт соёл, ахуй амьдрал, шашин шүтлэг, урлаг, ёс заншил зэргийг харуулахаас гадна монголчуудын зочломтгой, дулаан, өгөөмөр сэтгэл нь миний зүрх сэтгэлийг маш ихээр татсан” гэдгээ илэрхийлсэн юм. Хатагтай Крити Капуур Монгол Улсад дахин аялах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэхийн хамт Монголын малчдад туслахад хамтран ажиллахыг уриалав.
Нээлтийн ажиллагаанд Сингапурт сурч буй монгол оюутнууд монгол ардын бүжиг бүжин, дуу дуулж, морин хуур хөгжмөөр тоглон сонирхуулж, уран нугаралтын хосгүй үзүүлбэрийг үзүүлж олны сонорыг мялаалаа.
Эл арга хэмжээнд 100 гаруй зочид уригдан оролцсон бөгөөд тэд монгол гэрт spa-гийн үйл ажиллагаа явуулахаар бэлдсэнийг үзэж сонирхов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээллэв.