Дугуйтай Санта бэлэг гардуулав

Хуучирсан мэдээ: 2015.12.27-нд нийтлэгдсэн

Дугуйтай Санта бэлэг гардуулав

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” болон “Оргил дугуйн клуб”-тэй хамтран "Дугуйтай санта-2015" сайн үйлсийн аяныг өчигдөр зохион байгуулжээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй сайн үйлсийн аяныг энэ жил Улаанчулуутын хогийн цэг дээр зохион байгуулжээ. Улаанчулуутад байрладаг  сургалтын төвийн 150 сурагчдад өвлийн өвгөний бэлэг болон бэлэн хувцас бэлэглэсний дээр номын санд нь ном хандивлажээ. Мөн дугуй унасан Санта нар 50 ахмад настанд бэлэг өгчээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж