ЭМЯ: 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ | News.MN

ЭМЯ: 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

COVID-19

ЭМЯ: 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

ЭМЯ: 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.15/ мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2061 хүн ажиглалтад байна. Ажиглах байранд шинээр таван хүн нэмэгдэж есөн хүн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5328 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 165 дуудлага иржээ. Гадаадын АНУ, БНСУ, Швед улсаас манай улсын гурван иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

ГЭРИЙН АЖИГЛАЛТАД ГАРСАН ХҮМҮҮС СОНГУУЛЬД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Хүнс эрхлэгчдэд анхааруулсан зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан. Мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны төвүүд халдвараас сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Иргэдээ тусгай үүргийн үүргийн онгоцоор татан авах ажлыг УОК-ын шуурхай штабаас зохион байгуулж байгаа. Гэрийн тусгаарлалтад гарсан хүмүүс сонгууль өгнө.

ХӨСҮТ-ЫН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өнгөрсөн 24 цагийн дотор 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн 17-55 өдрийн турш эмчлэгдэж, гарлаа. ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан элэгний хавдартай хүн коронавирусийн халдвар авсан байсан нь эмч нарын санааг зовоож байсан ч өнөөдөр эдгэрч, гарсанд их баяртай байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 132 хүн тандалт, хяналтад байна.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.15-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.15-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, June 14, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mm 2020-06-15 122.201.17.126

hmm

Avatar

Зочин 2020-06-15 79.98.213.82

ЗА….М

Avatar

Зочин 2020-06-15 85.141.190.72

Мммм

Avatar

рама 2020-06-15 79.98.213.82

Төлөвлөсөн ажлаа амжуулааахө.. пүүзээ ав. өнөө бороогүй, 22 хэа хоолойгоо яаж эмчлэх вэ

Avatar

Зочин 2020-06-15 202.131.243.186

Солиоотэээ солиотээ.Наадам гэхэд бүгдийг нь гаргачих л юм биш үү???Шууд Баатар энтрийг нь өг өг.

Avatar

Zochin 2020-06-15 202.126.88.131

Маш сайн байна. Цагаан нөмрөгт баатруудаа. Улам их амжилт гаргаж монгол эмч нартаа үлгэр дууриалал, манлайлал үзүүлээрэй. Монгол эмч нар мундаг шүү. Дэлхийд загвар болох ёстой шүү.

Avatar

zocihin 2020-06-15 68.148.158.2

Odoo gadaadiin tom ornuudiin koronogoor uvchilsun erunhiilugc nar bas amerikiin uvctei ah egch naraa zahialgaar mongold urij avcraad emcilj edgeemeer baina. Mongol emneleg delhiin 1 noimor mun gedgee batlaarai.

Avatar

nice 2020-06-15 202.131.234.118

goygoy

Avatar

Зочин 2020-06-15 103.10.20.196

Энэ эмч нарт Улсын баяраар МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ЦОЛ ӨГӨХӨӨ Ерөнхийлөгч мэдэж л байгаа байлгүй дээ. Хамар шархиртал гоё мэдээ дуулгаж маш сайхан ажиллаж байна даа. Үүнээс илүү юу шаардхав дээ

Avatar

nice 2020-06-15 202.131.234.118

hosut goy

Avatar

nicener 2020-06-15 202.131.234.118

nice

Avatar

Jinhene mongol 2020-06-15 103.229.121.112

Hosut sain baina.ok amnii haalt zuuhgui,hudlaa zuusen due esgeed baigaa humuusiig torgoochee

Avatar

Зочин 2020-06-15 103.229.123.190

Ямар сайхан мэдээ бэ

Avatar

Зочин 2020-06-15 202.170.71.242

эмч, сувалагч, асрагч нартаа баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж