Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.15/ мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2061 хүн ажиглалтад байна. Ажиглах байранд шинээр таван хүн нэмэгдэж есөн хүн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5328 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 165 дуудлага иржээ. Гадаадын АНУ, БНСУ, Швед улсаас манай улсын гурван иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ.
ХӨСҮТ-ЫН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
-Өнгөрсөн 24 цагийн дотор 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн 17-55 өдрийн турш эмчлэгдэж, гарлаа. ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан элэгний хавдартай хүн коронавирусийн халдвар авсан байсан нь эмч нарын санааг зовоож байсан ч өнөөдөр эдгэрч, гарсанд их баяртай байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 132 хүн тандалт, хяналтад байна.
COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.15-НЫ 11:00 ЦАГ
COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.15-НЫ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, June 14, 2020
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ