Голаны өндөрлөгт Трампыг алдаршуулав | News.MN

Голаны өндөрлөгт Трампыг алдаршуулав

Голаны өндөрлөгт Трампыг алдаршуулав

Голаны өндөрлөгт Трампыг алдаршуулав

Голаны өндөрлөг дэх тосгоныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трмапын нэрээр нэрлэх ажлыг Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэрэгжүүлж эхэлжээ. Тэрбээр парламентын хуралд хэлсэн үгэндээ Голаны өндөрлөгийг Израйлийн газаР нутаг хэмээн хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг алдаршуулах ажлыг эхлүүлснээ мэдэгджээ.

Сири, Израилийн газар нутгийн маргаантай бүс нутаг болох Голаны өндөрлөгийг саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Түүний энэхүү түүхэн шийдвэрт талархсан Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Голаны өндөрлөг дэх тосгоны нэрийг Дональд Трампын нэрээр нэрлэх шийдвэр гаргасан юм.

Голаны өндөрлөг нь 1967 он хүртэл Сирийн нутаг дэвсгэр байсан бөгөөд Израиль 1967 онд “Зургаан өдрийн дайн”-аар эзлэн авч, 1981 онд өөрийн газар нутаг хэмээн зарласан юм. Үүнийг НҮБ-аас эсэргүүцэж, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Голаны өндөрлөгийг Дамаскт эргүүлэн өгөх, хуулиа цуцлахыг Израиль улсаас шаардаж байсан. Энэ асуудал Сири, Израилийн харилцаанд томоохон сэв суулган, одоо ч хөндүүр сэдэв болсоор ирсэн.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж