Эмээлтэд хураасан адууны шир муудаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.27-нд нийтлэгдсэн

Эмээлтэд хураасан адууны шир муудаж эхэлжээ

2013, 2014 онуудад арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглох тухай тогтоолыг  Засгийн газраас гаргасан. Ингэснээр дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох зорилго өвөрлөсөн ч  үр дүн нь эсрэгээр гарч эхэлсэн байна.

Улсын хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байгаа. Гэтэл жил тутам арьс шир түүхий эдийн захад бэлтгэгдэж буй 200-300 мянган ширхэг адууны ширийг боловсруулах хүчин чадал нь хүрэлцдэггүй гэнэ. Дотоодын  үйлдвэрүүд адууны ширийг бүрэн боловсруулах хүчин чадал байхгүйгээс өнөөдрийн байдлаар арьс ширний “Эмээлт” захад 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны шир овоорсон байна.

Эмээлт зах дахь ченжүүд олон жил хураагдсан адууны ширийг  давсалж хадгалсан боловч эхнээсээ  өмхийрч, ашиглах боломжгүй болж байгаа гэнэ.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж