Мөс цөмрөх аюултайг анхааруулж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мөс цөмрөх аюултайг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.27-нд нийтлэгдсэн

Мөс цөмрөх аюултайг анхааруулж байна

Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 сантиметр нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Цаг уур орчин шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Д.УУДАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс