Сураггүй болсон өвөөг олжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.27-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон өвөөг олжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн дөрөвдүгээр хорооны иргэн 74 настай О гэгч өвгөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 15:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай ар гэрийнхэн нь  онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу тухайн өдрийн 21:10 цагаас эхлэн эрэлд гарчээ. Эрлийн ажиллагаанд  Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцсон байна. Өвөөг алга болсны маргааш буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 01:58 цагаас эхлэн Түйн голын эргийн бургасанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.  Эрлийг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үргэлжлүүлж, үдшийн 22:10 цагт Номгон багийн 81 дүгээр байрны суурийн давхраас эсэн мэнд олжээ. Алга болсон өвөөг амьд сэрүүн олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж