Али Абделазиз: Конор би чам руу тулалдах байршил явуулья

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Али Абделазиз: Конор би чам руу тулалдах байршил явуулья

Али Абделазиз: Конор би чам руу тулалдах байршил явуулья

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны шилдэг менежер Али Абделазиз саяхан гурав дахь удаагаа зодог тайлсан Конор МакГрегорт хандан хэдэн үг хэлжээ. Тэрбээр “Муу хөгшин новш, тэр хүмүүсийн анхаарлыг татахыг хүсч байна. Тэр Аманда Нюнесийн аваргын бүсээ хамгаалсан гайхалтай баярыг нь өөрийнхөө зодог тайлах мэдэгдлээрээ дарсан. Одоо боль, би чам руу тулалдах байршил явуулья. Хэрэв Конор аваргын бүсний төлөөх тулаан хүсч байгаа бол би түүнд хүсээд байгаа тулааныг нь өгч чадна. Тэр 170 эсвэл 155 гээд хүссэн жиндээ тулалдаж болно. Яг одоо бол надад энэ хоёр жингийн тулаанчид хоёулаа байна. Тонитой, Жорже Масвидалтай тулалд. Завгүй, идэвхитэй бай л даа. Чи бидэнд ч гэсэн ингэж хэлж байсан шүү дээ Конор. Одоо харин үүнийгээ эргүүлэн төл. UFC Конортой, Коноргүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх л болно. Бид зогсохгүй” хэмээжээ.

Али Абделазизын хувьд Хабиб Нурмагомедов, Хенри Сехудо болон Камару Усман зэрэг аваргуудын менежерээр ажилладаг билээ.

Конор МакГрегор UFC холбоог өөрийнх нь хүссэн тулаанчидтай тулалдуулахгүй байна хэмээн гомдоллож, эцэст нь зодог тайлах шийдвэрээ гаргасан юм.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт “Түүний сэтгэл гонсойсон. Учир нь тэр тулалдахыг хүсч байлаа. Тэр Жорже Масвидалтай тулалдахыг хүссэн. Гэтэл бидэнд тулаан зохион байгуулах газар олдоогүй. Тулааны арал ирэх долдугаар сараас өмнө ашиглалтанд орох боломжгүй. Хэрэв Конор зодог тайлахыг хүсвэл, мэдээж хэрэг тэр зодог тайлах эрхтэй. Би Конорт хайртай. Миний амьдралыг хөгжилтэй болгодог хүмүүсийг нэг бол тэр” хэмээн ярьжээ.

Одоогийн байдлаар UFC холбооны хөнгөн жингийн аварга асан Рафаэль дос Анжос болон мэргэжлийн боксын домог Флойд Мейведер нар Конор МакГрегорыг эргэн ирвэл тулалдахад бэлэн гэдгээ зарлаад байна. Ирланд эрийн хөгжөөн дэмжигчид ч шүтээнээ удахгүй октагондоо эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж