Оюутолгойн бүтээн байгуулалт тодорхой хугацаанд саатна

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Оюутолгойн бүтээн байгуулалт тодорхой хугацаанд саатна

Оюутолгойн бүтээн байгуулалт тодорхой хугацаанд саатна

2020 оны эхний улиралд Оюутолгой орд нийт 35.2 мянган тонн зэс, 26.2 мянган унц алт олборложээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад зэс 23 хувиар, алт 78 хувиар тус тус буурсан үзүүлэлт бөгөөд ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн агууламж буурсантай холбоотой юм байна.

Тус ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг. Далд уурхайн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай үргэлжилж буй бөгөөд 2023 онд ашиглалтад оруулж, олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, далд уурхайн хөндлөн малталтыг хийж буй бөгөөд сард 1800 метр газар малтаж байгаа аж.

Мөн уурхайн гүнд анхдагч чулуу бутлуурын хэсгийг бүтээн байгуулж байгаа нь 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж буй юм байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт цаашид тодорхой хэмжээнд саатах магадлалтай бөгөөд энэ нь коронавирусийн эрсдэлээс сэргийлэх үүднээс улсын хилийг хаасны дараа гадаадын нарийн мэргэжилтнүүд ирж чадахгүй болсонтой холбоотой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж