Н.Энхбаярт холбогдох шүүх хурал Баасан гаригт болно

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярт холбогдох шүүх хурал Баасан гаригт болно

Н.Энхбаярт холбогдох шүүх хурал Баасан гаригт болно

Шүүх хуралдаан цагтаа эхэлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын товыг Баасан гаригийн 15.30 цагт товлолоо.


Н.ЭНХБАЯРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий хороонд /СЕХ/ холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.06.15/ 09.00 цагт эхэлжээ.

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  зургадугаар сарын 4-ний өдөр болсон ч  нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах, ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдрийг хүртэл хойшлуулсан аж. 

Хэргийг эргэн сануулахад МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний тавыг нь СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бөгөөд тэдэн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан юм.  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан ч түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
БурууБуруу
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж