Dodo Pizza, "Шоколадница" сүлжээнүүд Москва дахь салбаруудаа цөөлжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Dodo Pizza, "Шоколадница" сүлжээнүүд Москва дахь салбаруудаа цөөлжээ

Dodo Pizza, "Шоколадница" сүлжээнүүд Москва дахь салбаруудаа цөөлжээ

Коронавирусийн цар тахал олон компанийн бизнест нөлөөлж байна. Dodo Pizza, "Шоколадница", "Вкусвилл” зэрэг нийтийн хоолны сүлжээ компаниуд Москва хот дахь салбаруудаа цөөлж байна хэмээн үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө, үйлчилгээ эрхлэгч Cushman & Wakefield компани РИА Новости-д мэдээллээ.

Цар тахлын улмаас олон бизнес хямралд өртөж, үйл ажиллагаагаа хумиж эхэлж байна хэмээн Cushman & Wakefield компанийн шинжээч Евгения Сафонова хэллээ. Түүний хэлснээр Dodo Pizza болон "Шоколадница" сүлжээ салбаруудынхаа тоог цөөлж байгаа бол "Вкусвилл" 60 гаруй салбар дэлгүүрээ хаасан байна. Нөхцөл байдал сайжирвал эргээд нээгдэнэ гэж байгаа ч ихэнх бараг нээгдэхгүй байх хэмээн тэр хэлжээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж