Орост үйлдвэрлэсэн гар ариутгагчийг АНУ, Европынхон сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Орост үйлдвэрлэсэн гар ариутгагчийг АНУ, Европынхон сонирхож байна

Орост үйлдвэрлэсэн гар ариутгагчийг АНУ, Европынхон сонирхож байна

ОХУ-д үйлдвэрлэсэн гар ариутгагчийг АНУ болон Европын улс орнууд сонирхож байна хэмээн энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч “Арнест” компани РИА Новости-д мэдээллээ. Коронавирусийн цар тахал дэгдэж, уг вирусийн халдвараас сэргийлэх гол арга нь гараа байнга угааж, зориулалтын бэлдмэлээр ариутгах явдал хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага анхааруулсаар байгаа. Тиймээс дэлхийн улс орнуудад гар ариутгагч бэлдмэл эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэлээ өргөтгөхийн сацуу энэ төрлийн барааны экспортдоо хориг тавьсан.

ОХУ мөн ариутгагч, халдваргүйжүүлэг бэлдмэлийн экспортдоо хориг тавьсан байсныгаа тавдугаар сарын 3-наас хэсэгчлэн цуцалсан юм. Тухайлбал, энэ төрлийн барааг зөвхөн Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад энэ оны есдүгээр сарын 30 хүртэл экспортлохыг зөвшөөрсөн.  Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуровын мэдээлснээр зургадугаар сарын 10-наас ОХУ ариутгагч, халдваргүйжүүлэх бэлдмэлийн экспортоо эхэлжээ.

"Одоогийн байдлаар зөвхөн Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу экспортоо эхэлж байна. Орост үйлдвэрлэсэн эдгээр барааны захиалгаа АНУ, Европын холбоо, Персийн булангийн орнуудаас ирээд байна” хэмээн "Арнест" компани мэдэгдсэн. Тус компанийн мэдээгээр ариутгагч, халдваргүйжүүлэгч бэлдмэлийн үйлдвэрлэл өнгөрсөн жилтэй харьцуулахад бараг 1000 дахин нэмэгджээ. 2019 онд 15 мянган гар ариутгагч үйлдвэрлэсэн бол 2020 оны гарсаар 14 сая ширхэгт хүрчээ. Өөр нэг үйлдвэрлэгч "Бентус лаборатории" компани өөрийн бүтээгдэхүүнээ АНУ, Британи, Итали, Малайза, Сингапур, Оави, Эстон, Армян, Кипр, Вьетнамд экспортолж байсан боловч хоригийн улмаас экспортоо зогсоожээ. “Хорио тавигдмагц экспортоо сэргээхээр төлөвлөж байна” хэмээн “Бентус лаборатории” компани хэллээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж