Москвагийн хүүхдийн тоглоомын талбайг 23-наас нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

Москвагийн хүүхдийн тоглоомын талбайг 23-наас нээнэ

Москвагийн хүүхдийн тоглоомын талбайг 23-наас нээнэ

Хөл хорионы улмаас эзгүйрээд байсан Москва хотын хүүхдийн тоглоомын талбайд удахгүй хүүхдүүд тоглох боломжтой болох нь. Москва хотын удирдлагын шийдвэрээр 2020 оны зургадугаар сарын 23-наас хүүхдийн тоглоомын талбайнуудыг нээхээр боллоо. Нээхээс өмнө бүх талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ хэмээн Москва хотын захиргаанаас мэдээллээ.

Хэдийгээр ийм шийдвэр гарсан ч 23-ны өдөр хүртэл халдварын нөхцөл байдал хүндрэхгүй бол шийдвэр хэвээр үлдэнэ хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин телевизийн "Россия 1" сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

23-наас зөвхөн хүүхдийн тоглоомын талбай төдийгүй бялдаржуулах төхөөрөмж бүхий задгай талбайнууд, гудамжны жижиг худалдааг нээхээр төлөвлөж байна.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж