Испанийн хөлбөмбөгийн Ла лиг өнгөрсөн амралтын өдрүүдээр эргэн ирлээ. Лигийг тэргүүлэгч Барселона баг энэ удаад Майорка багийн талбайд зочлон 4-0 гэсэн харьцаатай хожин лигээ итгэл төгс тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тоглолтын эхний гоолыг дөнгөж хоёрдахь минутанд Чили хагас хамгаалагч Артуро Видал оруулсан бол 37 дахь минутанд Мартин Брайтвайт дахин гоол оруулж Барселона эхний үед өрсөлдөгчөө илүүрхсэн. Хоёрдугаар үед ч гэсэн Барселона баг давамгайлан Испани хамгаалагч Хорди Алба 79 дахь минутанд, шинэ өнгө төрхтэй болсон Лионель Месси 90+3 минутанд тус тус гоол оруулан баг нь өнгөтэй байгаа гэдгээ харууллаа.
Лионель Месси энэ тоглолтонд нэг гоол оруулснаар Испаний Ла лигийн түүхэнд 12 улирал дараалан 20 болон түүнээс дээш гоол оруулсан анхны тамирчин болжээ.
Гурван сар гаруй хугацаанд хөлбөмбөгөөсөө хол байсан Лионель Мессид үзэгчгүй цэнгэлдэх, цар тахал нөлөө үзүүлсэнгүй. Барселона баг 61 оноотой лигээ тэргүүлж яваа бол тэдний араас мөнхийн өрсөлдөгч нь болох Реал Мадрид баг 59 оноотой удаалж байна.
Холбоотой мэдээ