SpaceX компани 58 хиймэл дагуул хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

SpaceX компани 58 хиймэл дагуул хөөргөжээ

SpaceX компани 58 хиймэл дагуул хөөргөжээ

Дэлхийн шилдэг сансар судлалын технологийг эзэмшигч Илон Маскын SpaceX компани сүүлийн хоёр долоо хоногийн турш гурван удаа дэлхийн тойрог зам руу хиймэл дагуул хөөргөжээ. SpaсeX Falcon 9 пуужин өнгөрөгч Бямба гаригт АНУ-ын Флорида мужаас хөөрсөн бол энэхүү үйл явдлаас яг хоёр долоо хоногийн өмнө тус компанийн пуужин NASA-ийн нисгэгчид болох Даг Херли, Боб Бэккен нарыг олон улсын сансрын станц руу зөөвөрлөж, SpaceX компанийн түүхэнд анх удаа хүн тээвэрлэсэн тохиолдол болсон юм.

Одоогийн байдлаар SpaceX компани нийт 58 сансрын хиймэл дагуул, гурван дэлхийг тойрон ажиглагч сансрын хөлөг хөөргөөд байна.

Энэхүү хиймэл дагуулуудын гол зорилго нь одоог хүртэл интернет үйлчилгээнд холбогдоогүй хүмүүст туслах мөн дэлхийн аль ч оронд, хаа ч байсан найдвартай, хямд интернет сүлжээг бий болгоход оршиж байгаа гэнэ.

Хэрвээ та бүхэн дэлхийн тойрог замд идэвхитэй үүргээ гүйцэтгэж буй хиймэл дагуулуудыг харахыг хүсвэл Night Sky болон Satellite Tracker зэрэг гар утасны хэрэглүүрүүдийг татаж авах боломжтой аж.

Баруун Онтарийн их сургуулийн цаг уурын судлаач Денис Вида өнгөрсөн жил "Илон Маскын хэлснээр нийт 42 мянга гаруй хиймэл дагуул хөөргөвөл дэлхийн тэнгэр ямар байдалтай харагдах бол гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй" хэмээн бичжээ.

Анх 2002 онд байгуулагдаж байсан SpaceX компани нь 2005 оны 11-р сар гэхэд 160 ажилчидтай байсан бол 2019 оны 11-р сард 7 мянга гаруй болж хүрээгээ тэлж, компанийнх нь нийт үнэлгээ 12 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж