Архивын зураг фото
Фото: Soe Zeya Tun / Reuters
Мьянмарын хойд нутагт газрын хөрсний нуралтын улмаас 50 орчим хүн амиа алдсан талаар орон нутгийн Bangkok Post сонин бичжээ.
Хаш, алт олборлож байсан орчимд газрын хөрсний гулсалт гарчээ. Эрлийн багийнхан цогцсыг эхнээс нь гаргаад байгаа аж.
Өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр гарсан газрын хөрсний нуралтын улмаас 115 хүн амиа алдсан юм. Хаш олборлох уурхайд овоолсон хаягдал нь гулсан нурангид нь хүмүүс дарагдан сураггүй болжээ.
Мьянмарын Качин мужид өндөр чанартай хаш олборлодог бөгөөд тэнд газрын нуранги их гардаг гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР