Дэд дарга “аймаар хувцастай”

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Дэд дарга “аймаар хувцастай”

Улсын Их Хурлын даргын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдсан юм. Хуралдаан тараад Улсын  Их Хурлын дэд дарга Г.Батхүүгээс сэтгүүлчид хэлэлцсэн асуудлын талаар тодруулга авахаар цугларсан байна. Харин УИХ-ын дэд дарга амарч байгаа болохоор өнөөдөр Төрийн ордонд биеийн тамирын хувцастай ирсэн аж. Харин сэтгүүлчид Г.Батхүү даргад хандаж таниас хуралдааны талаар тодруулга авъя гэсэн асуултанд эрхэм дарга “Би яаж ийм аймаар хувцастай ярилцлага өгөх юм бэ” гэж байлаа. Гэсэн ч сэтгүүлчдийн асуултанд хангалттай хариулсан юм.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж