&#34Монголын үзэгчдийн алга ташилтыг мэдрэх сайхан байна&#34 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Монголын үзэгчдийн алга ташилтыг мэдрэх сайхан байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.12.26-нд нийтлэгдсэн

&#34Монголын үзэгчдийн алга ташилтыг мэдрэх сайхан байна&#34

Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар тоглогдож буй “Цөмөөхэй” балет маргааш/12.27/ хаалтын тоглолтоо хийх юм. Энэхүү тоглолтод ОХУ-ын балетын гоцлооч, "Большой" театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа уригдан тоглож байна. Түүнтэй тоглолтын дараа цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө тоглолтын талаар сэтгэгдлээ хэлнэ үү. Монголын дуурийн тайзан дээр бүжиглэх ямар санагдсан бэ?

-Миний хувьд анх удаа Монголд ирлээ. Энэ удаа “Цөмөөхэй” балетын Амттаны дагины дүрд тоглож байна. Тоглолтын тухайд үнэхээр сонирхолтой байлаа. Монголын үзэгчдийг хараад сэтгэл хөдөллөө. “Цөмөөхэй”-д тоглож буй хүүхдүүд маш сайн бэлтгэлтэй байна. Тиймээс надад сандрах зүйл бага байлаа. Гэхдээ Монголын дуурь, бүжгийн театрын тайзан дээр тоглож байгаа нь сайхан байна. Надад үнэхээр сайхан мөчийг үлдээж чадлаа. “Цөмөөхэй”-н сүүлийн тоглолтод надаас гадна Н.Алтанхуяг, Буриадын бүжигчид ч тоглож байна. Өнгөрсөн онд Японы балетчид хамтран тоглож байсан гэсэн. Энэ жил биднийг урьж тоглуулж байгаад баяртай байна. Тиймээс би Н.Алтанхуягийн урилгыг дуртайяа хүлээн авсан.

-Таны хувьд “Большой” театрт хэдэн жил ажиллаж байна вэ? Дахин манай улсад ирж тоглох уу?

-Би “Большой” театрт таван дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж ирэх онд урих бол дуртайяа тоглох болно. "Цөмөөхэй" балетыг “Большой” театрт тавьж байгаа тавилтаас өөрөөр тоглож байгаа нь таалагдаж байна. Балетын тавилтууд адилхан байхаас илүүтэй өөр өөр байх нь илүү сонирхолтой санагдлаа. Тиймээс сүүлийн хоёр тоглолтод оролцож байгаа ч гэсэн их сайхан сэтгэгдэл төрүүлж байна.  

-Таны хувьд манай улсаас өөр орны театрт тоглож байсан уу? Монголын үзэгчидэд хандаж юу хэлэх вэ?

Би "Москва" театрт тоглож байгаад “Большой” театрт ирсэн. Миний хувьд Монголын театр гадаадад тоглож буй анхны театр боллоо. Энэ мөч надад маш сайхан дурсгалтайгаар үлдэнэ. Яагаад гэхээр шинэ оны өмнөхөн “Цөмөөхэй”-д тоглож байгаа минь сайхан байна. Тэр дундаа Монголын үзэгчдийн алга ташилтыг мэдрэх сайхан байлаа. Ирэх оны эрч хүчийг өгсөн сайхан тоглолт боллоо. Тиймээс та бүхнийг маргаашийн тоглолтод амжиж ирээсэй гэж хүсэж байна.


НЭМЭЛТ: МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар тоглогдож буй “Цөмөөхэй” балетын хаалтын тоглолтод УДБЭТ-ын уран бүтээлчид, авьяаслаг хүүхдүүд, урилгаар ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавьяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцож байна. Маргааш/12.27/ УДБЭТ-ын тайзнаа 17.00 цагаас хаалтын тоглолтоо хийх учраас та бүхэн амжиж сонирхоорой.

Тасалбарын үнэ: Бельэтаж: 20000₮, 40000₮, Партер: 85000₮, Ложа: 90000₮
Хаанаас: Тасалбарыг  www.easyticket.mn сайтаар, 1900-1188 лавлах дугаарт залган үнэгүй хүргүүлээрэй.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-26 202.70.38.182

manai gadaad pasporton deer ner buru yavdag uchraas gadaadad bugd l ovgoro dudulad yavdag shde

Зочин 2015-12-26 103.229.121.108

"Сэтгүүлч"ээ наад хүнээ нэрийг зөв бичээчээ. Орос болон гадныхны нэрийг овгоор нь хэлж дуудна ш дээ. Губанова гэхгүй Анастасия гэвэл Большой театрынхан нь ч танихгүй.Путин гэхгүй Владимир гэвэл хэн ч ойлгохгүй биз дээ.Ер нь уралдаан тэмцээн сурвалжилж байгаа манай сэтгүүлчид Оля,Ира,Билл гэхчлэн нэрээр нь дуудаад байдаг. Эсрэгээр нь өөрсдийнхнөө бүртгүүлэхдээ нэр усаа зөв дарааллаар бичүүлж бүртгүүлэхгүй Түвшинбаяр биш Найдан болгоод л яваад байгаа..

Зочин 2015-12-26 202.126.91.95

Анастасия Цэдэнбал ирсэн юм болов уу гэж бодлоо шүү. Ийм өндөр үнэтэй тасалбараар хүүхдүүдээ үзүүлэх аргагүй юм 1500-о баахан DVD авч өгсөн нь дээр юм байна даа.

Пүрэвхүү 2015-12-26 103.229.121.208

-Готовын Бат-Оюуныг харсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газарт яаралтай мэдэгдэнэ үү. Харилцах утас: 51-269204, 51-269245, 70123935 Готовын Бат-Оюун Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломтой. Бат-Оюун одоо 46 настай. 36 настайдаа 1 дугаар ангид орж 2 хоног яваад гарсан. Эрт босож чадахгүй. Сургууль оройн хоолны дараа ороосой гэнээ. Дармалаар чадан ядан бичдэг. Гар нь салагалаад бичиж чаддаггүй. 10 жилд байхдаа юугаар бичдэг байсан гэхээр `би юм бичиж байгаагүй` гэж хэлсэн. Нэг нүүрэн дээр нэг үг бичдэг. 2 үгийг 3 нүүрэн дээр бичдэг. Дандаа үзэг балгүй явдаг. Үзэг бал бариулахаар жирийн хүнээс 4 дахин том бичдэг. Нэмж хасаж үржиж хувааж чаддаггүй. Нэг нүүр цаас уншиж чаддаггүй. Багшийгаа `хүүхдийнхээ махыг идээсэй`гэнээ. Гоё хавчаартай гадаад хүнийг үхэж далд ор гэж 15 хэлсэн. Үхэхээр нь хавчаарыг нь зүүх юм байхдаа. Хажуу талынхаа хүний баллуурыг хулгайлсан. Хажууд нь нэг хүн чихэр идсэн чинь `энэ хүн үхээсэй` гэнээ үхэхээр нь чихэрийг нь идэх гэж байгаа юм байхдаа. `Явсан зам чинь эвхрэг, миний ээжийн сүнс идэг` гэнээ. TOEIC-н шалгалтын 22 оноотой. Сургуульд сууж байгаагүй Дамдины Нандинцэцэгээр 1 сар бичиг үсэг зээлгасан. Багш нь мэддэг бүхэнээ хэл гэсэн чинь `ханхай гэр` гэнээ. Тэгээд ханхай гэр гэж юу вэ тайлбарлаад байгаан.Готовын Бат-Оюуны хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгнө үү. Мэрэгжил боловсролд тохирох ажил үйлчилэгч, цэвэрлэгч жижүүр, манаач зэрэг тохирох ажилыг хийлгж өгнө үү. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч туслана уу.

Зочин 2015-12-26 202.21.116.99

zaza