Л.Одгэрэл олон улсын I зэргийн шүүгч болжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Л.Одгэрэл олон улсын I зэргийн шүүгч болжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.26-нд нийтлэгдсэн

Л.Одгэрэл олон улсын I зэргийн шүүгч болжээ

Монголын хүндийн өргөлтийн холбооны шүүгч Л.Одгэрэл олон улсын 1-р зэргийн шүүгч болжээ. Тэрбээр өнгөрсөн сард АНУ-д болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалтыг өгсөн байна.

Олон улсын 1-р зэргийн шүүгч болсноор олон улсын хүндийн өргөлтийн бүх тэмцээн болон Олимпийн наадамд шүүгчээр ажиллах эрхтэй болдог байна.

Л.Одгэрэлийн хувьд Монголын хүндийн өргөлтийн холбооны анхны эмэгтэй 1-р зэргийн шүүгч төдийгүй эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан гээд олон анхдагчын нэг юм. Тэрбээр өдгөө Сүхбаатар аймгийн БТСГ-т мэргэжилтэнээр ажиллаж байгаа бөгөөд зүүн бүсэд хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Энэхүү спортыг орон нутагт хөгжүүлэхэд анхааран ажиллаж буй эмэгтэй шүүгч, дасгалжуулагч болж байгаа нь мөн л анхдагч аж.

Дашрамд дуулгахад, АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ 11 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд болсон. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд М.Анхцэцэг VIII байрт орсон юм. Энэ жил 18 настай М.Анхцэцэг энэхүү амжилтаараа “Бөртэ чоно” наадмын шилдэг залуу тамирчны шагналыг хүртсэн.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Бид нэг баг 2015-12-26 27.123.214.94

Бид нэг баг.сайн байна.

Зочин 2015-12-26 122.201.19.66

Shuugchiin tsol ahina gedeg chini dagaad tamirchdiin amjiltad ch noloolono.

Зочин 2015-12-26 122.201.19.66

Shuugchiin tsol ahina gedeg chini dagaad tamirchdiin amjiltad ch noloolono.

Зочин 2015-12-26 122.201.19.66

Bayr hurgey. Suhbaatar aimgiin dasgaluulagch olon ulsiin 1r zergiin suugch bolno gedeg baharham amjilt.

Зочин 2015-12-26 202.179.11.94

Баяр хүргэе. Анхцэцэгийг сайн тамирчин дэлхийн өргөгч болгоорой гэж ерөөе. Хүндийг өргөлт дэлхийд гарч ирж абйгааг хараад баярлаж байна.

Зочин 2015-12-26 202.179.11.94

Баяр хүргэе. Анхцэцэгийг сайн тамирчин дэлхийн өргөгч болгоорой гэж ерөөе. Хүндийг өргөлт дэлхийд гарч ирж абйгааг хараад баярлаж байна.