ПСЖ-ийн хоёр гол тоглогч багаа орхино

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

ПСЖ-ийн хоёр гол тоглогч багаа орхино

ПСЖ-ийн хоёр гол тоглогч багаа орхино

Францын хөлбөмбөгийн босоо аваргууд Пари-Сен Жермен багийн гол тоглогчид болох Бразиль хамгаалагч Тиаго Силва болон Уругвай довтлогч Эдинсон Кавани нар энэ зун багаа орхихоор болжээ. Энэ тухай тус багийн спортын албаны захирал Леонардо мэдээлсэн юм.  Тэрбээр “Үнэхээр гаргахад хүнд шийдвэр байлаа. Тиаго Силва болон Эдинсон Кавани нар манай багийн түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн тамирчид. Үнэхээр гайхалтай аялал байсан ч энд хүрээд өндөрлөж байна. Багийн зүгээс санхүүгийн тал дээр ч, ирээдүйн багийнхаа шинээр гарч ирж буй тоглогчдыг бодсон зөв шийдвэр гаргалаа гэж бодож байгаа. Магадгүй буруу шийдвэр ч байхыг үгүйсгэхгүй. Мэдэхгүй юм. УЕФА Аваргуудын лиг одоогоор бидний гол зорилго хэвээр байна. Бидний төлөвлөгөө бол тэдэнтэй наймдугаар сарын төгсгөл хүртэл хамт байх” хэмээжээ.

Өдгөө 33 настай Э.Кавани нь 2013 онд Италийн Наполи багаас ирж байсан бөгөөд ПСЖ багийн төлөө нийт 200 гоол оруулж, тус багийн түүхэнд хамгийн их гоол оруулсан тамирчин болсон. Харин Тиаго Силвагийн хувьд 2012 онд Златан Ибрахимовичийн хамтаар Италийн АС Милан багаас ирж байсан юм.

Дээрх хоёр тоглогчийн гэрээ энэ зун дуусгавар болох тул бусад багуудад үнэгүй элсэн орох боломжтой аж. Э.Каваниг Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан Интер Милан баг болон Испанийн Атлетико Мадрид багууд сонирхож байгаа бол Тиаго Силваг Английн Премьер лигийн нэр бүхий зургаан баг сонирхож байгаа гэсэн шуум гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж