Б.Чимэдцэрэн пауэрлифтингийн ДАШТ-ий анхны медальтан болжээ. Тэрбээр энэ сарын 8-14-ний өдрүүдэд болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -120 кг-д өрсөлдөж 317,5 кг шахаж хүрэл медаль хүртсэн байна. Б.Чимэдцэрэн пауэрлифтингийн насанд хүрэгчдийн тамирчдаас анхны дэлхийн аваргын медалийг хүртжээ. Өмнө нь манай улсаас өсвөрийн ДАШТ-ээс Баярбаатар алт, Орхонтуул, Дүвжир тус тус хүрэл медаль, мастер ангиллаас Б.Батцэнгэл, Сүх-Очир, Энхбат нар медаль хүртсэн байдаг.
Фотог фэйсбүүк хуудсаас авав.
Ч.БОЛОР