Өсвөрийн хийлчдийн олон улсын тэмцээн Улаанбаатар хотод анх удаа болжээ. Монголоос гадна Япон, Канад, Англи, БНСУ-ын өсвөрийн хийлчдийг М.Анужин тэргүүлж, гранпри шагналыг авчээ. М.Анужингийн хувьд 11 настай юм байна.
Уралдаанд нийтдээ 60 гаруй хийлчин хүүхдүүдэд бага, дунд, ахлах насны ангилалд оролцжээ. Цаашид “Өсвөрийн хийлчдийн нээлттэй уралдаан”-ыг жил бүр уламжлал болгон зохиохоор болсон байна.
М.КЕЙТ