Хотын дарга давхар автобусаар зорчив

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

Хотын дарга давхар автобусаар зорчив

Давхар автобус туршилт

Нийтийн тээврийн цогц шинэчлэлтийн хүрээнд хэрэгжих цахилгаан давхар автобусанд Хотын дарга С.Амарсайхан зорчиж, иргэдээ аюулгүй,тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр болсныг дуулгалаа #ШУУД

Posted by Нийслэлийн мэдээ on Saturday, June 13, 2020

 

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар эко автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар өнөөдөр /2020.6.14/ хотын захирагч С.Амарсайхан зорчив.

Тэрбээр энэ үеэрээ “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд олон ажил хийж байна” гэлээ.

Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны зургаан жилийн хугацаат зээлээр  авч байгаа юм. Эхний ээлжинд хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан  автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл хангаад байгаа ажээ.

Мөн хоёр давхар автобусны нэг бүрийнх нь үнэ 200 мянган ам.доллар бөгөөд нийт 70 хүний багтаамжтай ажээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж