Хайдер аль-Абади
Фото: Rainer Jensen / dpa / Global Look
Иракийн арми “Исламын улс” бүлгийнхнээс Мосул хотыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. Энэ тухай Иракийн ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулжээ.
“Бидэнд үнэтэй Мосул хотыг бүх иракчуудын хамтарсан чармайлтаар чөлөөлөх болно” гэж тэр хэлэв. Хүчнийхэн Рамади хотыг жихадынхаас бүрэн цэвэрлэсний дараа шинэ ажиллагааг эхлүүлэх гэнэ.
Хэрэв Мосул хотыг хэт даврагчдаас чөлөөлбөл, “Исламын улс” бүлэглэл нь Иракт улс гэсэн төлөвөө нэг мөр алдах бөгөөд санхүүгийн томоохон хохиролтой болно гэдгийг агентлаг тэмдэглэв. Мөн тэр бүлгийн нэр хүнд нь ихээхэн унах юм.
Иракийн арми жихадынхаас Рамади хотын төвийг чөлөөлөн цэвэрлэж байгааг арванхоёрдугаар сарын 22-нд мэдээлсэн байна. Хүчнийхэн засгийн газрын байрнуудын зүг давшиж байгаа ба хотыг чөлөөлөх нь хэдхэн хоногийн хэрэг болно хэмээн тус орны хүчний төлөөлөгч Сабах аль-Нумани хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР