Африкийн Бурунди улсын Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза коронавирусийн халдвараар нас барсан анхны төрийн тэргүүн болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн эхээр Каруси хотын эмнэлэгт нас барсан аж. Өмнө нь Бурунди улсын Засгийн газраас ерөнхийлөгчөө зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдээлж байсан. Гэвч Каменге их сургуулийн эмнэлгийн эмч нарын мэдээлснээр Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза нь тус эмнэлэгт ганц байдаг уушги орлуулагчийг ашиглаж байгаад нас барсан гэнэ. Өмнө нь өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Бурунди улсын тэргүүн хатагтай коронавирусийн халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтсэн байжээ.
Бурунди улсын Ерөнхийлөгч зургадугаар сарын 9-нд нас барснаар орон даяар долоо хоногийн хугацаатай гашуудал зарлажээ. Одоогоор түүний оршуулгын товыг зарлаагүй байгаа аж. Гашуудлын хугацаанд бар, цэнгээний газруудад хөгжим тоглуулахыг хориглосон байна.
Пьер Нкурунзиза нь ирэх наймдугаар сард суудлаасаа буух байжээ. Тэрээр төрийн эрх барьсан 15 жилийн хугацаанд Бурунди нь эдийн засгийн хямралд орж, хүний эрхийг зөрчсөн олон үйлдэлд буруутгагдаж байв.
Бурунди улсад коронавирусийн халдварын 94 тохиодол, нэг нас баралт бүртгэгджээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Холбоотой мэдээ