Covid-19: Премьер лигээс дахин хоёр шинэ тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

Covid-19: Премьер лигээс дахин хоёр шинэ тохиолдол илэрлээ

Covid-19: Премьер лигээс дахин хоёр шинэ тохиолдол илэрлээ

Английн хөлбөмбөгийн Премьер лиг ирэх долоо хоногоос эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа ч тус лигээс дахин хоёр шинэ коронавирусийн тохиолдол илэрлээ. Лигийн 20 багийн дунд хийсэн нэгдсэн шинжилгээнд нийт 1200 хүн хамрагдаж үүнээс Норвич Сити багийн нэг тамирчин болон өөр нэг хүний хариу эерэг гарсан байна.

Хамгийн гол нь Норвич Сити баг өнгөрсөн долоо хоногт Пүрэв болон Баасан гаригууд шинжилгээнд хамрагдан Баасан гаригт Тоттенхэм Хотспур багтай нөхөрсөг тоглолт хийжээ. Энэ даруйд Тоттенхэм Хотспур багаас мэдэгдэл хийн ямар ч тоглогч, арын албаныхан, дасгалжуулагчид нь халдвар аваагүй гэсэн бол Норвич Сити багийн зүгээс халдвар авсан тоглогч нь талбай дээр болон талбайн гадна бусад тоглогчидтой ойртоогүй хэмээжээ.

Норвич Сити багийн халдвар авсан тоглогчийг долоо хоногийн турш тусгаарлах гэнэ.

Английн Премьер лиг ирэх зургадугаар сарын 17-нд Астон Вилла-Шеффилд Юнайтед болон Манчестер Сити-Арсенал зэрэг багуудын тоглолтоор эргэн ирж, улирлаа үргэлжлүүлнэ.

Английн Премьер лигийн зүгээс 20 багийн дунд давхардсан тоогоор нийт 8,687 хүнийг шинжилгээнд хамруулж үүнээс 16 нь шинэ коронавирусийн халдвар авсан гэж тогтоогдлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж